МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ


Артаг өвгөний нойр өглөөгүүр хаашаа ч юм хулжин одоод хэдэн сар өнгөрч. Муу хөгшнөөсөө хойш охиныхоо хоол цайнд төдий л идээшихгүй байна даа гэж бодох ч гадагш үг унагаж зовоохгүйг хичээнэ.

Сар шинэ хуучрах арай болоогүй, шинийн 10-ны өглөө үүр дөнгөж тэмдэгэрч байхад сэрлээ. Дуу чимээ гаргахгүйг хичээн гал тогооны өрөө рүү өлмий дээрээ гишгэлэх нь шахуу явсаар ороод аяга цай буцалган оочлов. Цайгаа тамшаалан ууж дуусаад гаанс толгойгоо өвөртлөөд нүдний нь үзүүрт дүүрэн харагдсан хогийн савыг аван гарлаа.
Нярай хүүхэдтэй охин нь ижийгээсээ хойш аавыгаа ганцаардана гээд дэргэдээ авсан юм. Би алзахгүй дээ охин минь гэж хэд хэлж үзээд эцэстээ газар дээрх ганц охиныхоо санааг зовоочих байх гээд дагаад ирсэн нь энэ.
Гэлээ ч нярай хүүхдийг тамхиар утаад яахав гэж өглөөгүүр заримдаа гарч гаанс толгойгоо нэрж зогсдог билээ.
Хог хаях бункерийн таг нь бас л алга. Энэ тагаар хүн ер нь яадаг байна аа, байнга л алга болчих юм гэж хачирхан бодонгоо хогоо хоолойгоор урсгаж орхив. Бункерийн ард талд хар ууттай юм хальтхан үзэгдлээ. Нэг нь л хаялгүй ийш тавьчихаж дээ, залхуу шүү одооны хүүхдүүд гэж бодсоор гар сунган ууттайг авлаа. Жижигхэн хар уут бас хүнд юм гээч. Амыг нь нямбайлан боожээ. Хогийг ингэж боодог хүн бас байдаг аа гэж гайхширснаа гэнэт доторхийг нь үзмээр санагдав. Хог биш, хэн нэг нь хадгалаад үлдээсэн юм биш байгаа гэсэн бодол зурсхийсэн учраас тэр л дээ.
Гялгар уутны амыг задалтал дахиад дотор нь уут. Хоёр давхар гялгар уутыг задлан байж дотор нь байх даавуун уутыг ил гаргалаа. Өвгөн насны эрхээр амьдралыг таньсан ч гэлээ уут задрах бүрт түүнд улам сонирхолтой санагдаж байлаа. Багадаа мөн ч дүрсгүй дамшиг байсан даа гэх бодол гэнэт орж ирэхэд үрчлээтэй нүүрэнд нь томоогүй инээд тодров. Даавуун уутны амыг чангалан уяжээ.
Ноцолдсоор задалж өнгийж хараад гараасаа алдах шахав. Хэдэн мөнгөн аяга, бас алтан ээмэг, бөгж сэлт...
Юу билээ. Өвгөн насандаа алт олж байсангүй, сугалаанд ч хожиж байгаагүй. Азгүй хүн дээ гэсэн бодол нь айдсаар солигдлоо. За энэ яавч жирийн эд биш ээ, нэг нь л буруу гарын юмаа авчраад тавьчихаж гэж төдөлгүй ойлголоо.
Өвгөн доош хурдлан бууж орцны жижүүрийнх рүү очив.Хоёр ч жаахан хүүхэдтэй ганц бие эмэгтэй саяхан үүдэнд байх жижиг өрөөнд амьдрах болсон. Нойрмог шахуу бүсгүй өвгөнийг яриад сонсоод уцаарлаж “За ах минь, тантай тоглож байх зав алга. Орцоо цэвэрлэх минь” гээд дээш өгслөө. Ийм юмаар юу гэж тоглох вэ гэтэл тэгвэл надад өгчихгүй юу гээд муухан инээвхийлэв. Өвгөн гараа сарвайсангүй, толгой сэгсрээд цааш эргэлээ.
Өрөөндөө орж суугаад мөнгөн аягыг гарган сонжив. Яах аргагүй нарийн хийцтэй үнэхээр сайхан аяганууд санж. Ийм юм эдэлж хэрэглэж яваагүй ч юмны чанарыг танихтайгаа байлгүй яахав. Гэрээсээ авчирсан бараг ганц хогшил болох бор авдраа онгойлгон мухар руу нь хийгээд наана нь юмаар таглаад түлхүүрээ хүзүүндээ зүүв. Авдар дээрээ залсан хөгшнийх нь зургаас нүд нь амьд юм шиг ширтэх шиг санагдахад толгойгоо займчин бодлоо үргээв.
Хэн нэгэн хайгаад ирвэл өгчихнө биз дээ гэж өвгөн бодсоноос хойш даруй хоёр сар өнгөрчээ. Асууж сурсан хүн гарсангүй, өвгөн ч энэ талаар хэн нэгэнд ам ангайсангүй.
Хаалганы хонх цангинаж, охин нь үүдэнд очсоноо хүнтэй ярилцах сонсогдоно. Удалгүй өрөөнд нь орж ирсэн охиных нь ард цагдаагийн хувцастай залуухан дэслэгч харагдлаа.
Ах минь би тантай ярих хэрэгтэй байна гэхэд өвгөн эхлээд юу ч санасангүй. Дэслэгч залуугийн аавтай нь хувьчлан ярилцах юм байна гэсэн хүсэлтийг сонссон охин нь мөрөө хавчин гайхаад эргэн харсаар өрөө рүүгээ явж одов.
Өнөөх аяганууд анх бодсон шиг нь буруу гарын эд ажээ. Хойд орцонд нь хэсэг залуус найрлаж таарсан юмсанж тэр шөнө. Үй зайгүй найзууд ч хүний шунал барагдахгүй хойно ховор хийцийн мөнгөн аяга ээмэг бөгжид нь нүд унагаж явдаг нэг нь нөгөөгийнхөө юмыг сэмхэн авч гараад өвгөний орцонд авчраад дээд давхарт гарч хогийн бункерийн ард нуучихжээ. Гарах гээд хулмаганаж байсаар үүр цайлгаж, явах замдаа авъя гэж бодсоор иртэл ууттай эд зүйл нь байсангүй.
Ховор хийцийн мөнгөн аягаа алдсанаа нөгөө айл яагаад ч юм жаахан хожуу мэдэж, орсон гарсан хүн олон болохоор тэр энэ гэж бодоход бас хэцүү ч байсан бололтой. Эцэст нь эрлийн үзүүрт цагдаагийнхан хулгайчийг улайлгаж, хэргээ хүлээхгүй болохоор нь хорьж шалгасан ч хулгайд алдсан эд зүйл олдсонгүй.
Өвгөнийг гэрчлэх цор ганц хүн болох жижүүр бүсгүй ч өөр тийш нүүсэн байжээ. Ийм л учраас хоёр сарын дараа цагдаа өвгөнийд зочилж ирсэн байлаа.
Артаг орцны жижүүрт би хэлсэн шүү дээ, хулгайлаагүй гэж зөндөө хэлсэн ч хэрэгт асуугдаж бүр шүүхээр ч ороод гарсан байна. Өвгөний насыг бодож гэм зэмгүй өнгөрөөсөн ч гэлээ мөнгөн аяга олоод балрах шахсан даа гэж тэр хааяахан дурссаар байсан гэдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01