НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВСАН ТҮҮХ


Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг дагаж гарч ирж, таны миний амьдралын”салшгүй нэг хэсэг” болсон олон нийтийн цахим сүлжээнүүдийн ачаар арав хорин жил таараагүй хүнийхээ амьдралыг ч дэргэд нь байгаа мэт мэдэж, биеэр биш чатаар мэнд мэддэг уламжлал хэдийнэ тогтжээ. Гэхдээ цахим сүлжээгээр дамжуулан нийгмийн сэтгэл зүйг удирдах, эсхүл төр засаг нь шийдвэрээ бодлогод суурилалгүй facebook-ийн хандлагаас болж өөрчлөх,  цахим залилан хийх, нэгнээ дэвслэх, намнахад чадмаг гэгч нь ашигладаг болсныг бүгд мэднэ.  

Нөхрийнхөө хууралтад бачимдсан бүсгүй facebook-т нууц амрагийнх нь нүцгэн зургийг нийтлээд ял авсан тохиолдол байдаг. Одоогоос арваад жилийн өмнө шүүх шийдсэн нэгэн хэргийн талаар дор өгүүлье. 
Хүний биеийг олж хорвоод төрсөн бид зовлон жаргал, алдаа оноог эн тэнцүүхэн туулдаг нь яалт ч үгүй үнэн. Урнаа бүсгүй /нэрийг нь өөрчилсөн/ 30 гаруй настай. Нөхөртэйгөө суугаад 10 шахам жил болж байгаа. Нөхөр нь төрийн байгууллагад алба хашдаг, хүн харахад төлөв томоотой залуу. 
Ажил ихтэй гэж оройтох, хааяа найз нөхөдтэйгөө нийлж дарвих гээд залуу хүнд байдаг л баяр цэнгүүн нөхрийг нь ч бас тойрохгүй. Гэхдээ амьдралаа алдталаа ууж идээд гадуур олон хоногоор тэнээд явахгүй жин банг нь тэнцүүлдэг эр, халамжтай аав.  Нэг өдөр Урнаа нөхрийнхөө facebook дэлгээтэй байхыг сониучирхан хараад эмэгтэй хүнтэй харилцсан хачин захиа олж харжээ. Үүнээс л асуудал эхэлж. Нөхөртэй нь хачин наалинхай үгс шидэлцсэн бүсгүй нэг дор ажилладаг Наран /нэрийг өөрчлөв/ байж таарах нь тэр. Дөч гарсан эгчмэд бүсгүйтэй янаг амрагийн явдалд орооцолдсон байж мэдэх нөхрөө “тандсан” бүсгүй гарцаагүй гэмээр хэд хэдэн баримт олж авчээ. 
Харамсалтай нь нөхөр нь Нарантай учир ургуулсан явдал бүр гурав, дөрвөн жил үргэлжилсэн болж таарав. 
Гэр бүлийн тайван байдал ч нэгмөсөн алдагдаж, өдөр бүр хэрүүл шуугиан. Тэсэхээ байсан Урнаа нэг өдөр нөхрийнхөө нууц амрагийн овог нэрийг тавьж, нүцгэн зургийг нь facebook хуудсанд байрлуулжээ. Дөч хүрсэн хөгшин янхан, дээшээ хараад хэвтэж байдаг гээд л баахан зүхсэн юм байх.  
Нүүрээ хийх газраа олохоо байсан нууц амраг бүсгүй олон нийтийн сүлжээ ашиглан доромжилсон хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийнхан Урнаад бусдыг доромжилсон гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 
Урнаа “Энэ янхан манай нөхөртэй явж, намайг 3-4 жилийн турш доромжилсон” гэсэн мэдүүлэг өгсөн бол нууц амраг болох Наран “Facebook-ээр овог нэрээр зургийг минь тавьснаас болоод би гишгэх газаргүй болсон. Гомдолтой” гэж мэдүүлжээ. Наран эхлээд Урнаагийн нөхөртэй амрагийн харилцаагүй гэж мэлзсэн бол хэд хэдэн удаа мэдүүлэг авсны дараа уулзаж учирдаг хэмээн хүлээжээ. 
Хэргийн эзэн болсон залуу “Би аль алиных нь өмнө буруутай. Намайг уучлаарай” гэж арчаагүй загнасан гэнэ. Магадгүй өөр хэлэх үг олдоогүй ч байж мэдэх юм. 
Гурван шатны шүүхээр хэргийг хэлэлцэж, тэр үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн дагуу Урнааг Эрүүгийн хуульд заасан доромжлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж,  тухайн хэрэгт оногдуулах  хамгийн бага хэмжээний торгох ялаар шийтгэсэн байдаг. Ингэснээр нөхрийнхөө нууц амрагийн нүцгэн зургийг facebook-т байрлуулсан бүсгүй 3 сая гаруй төгрөгөөр торгуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.123.9
2024/04/06
0
0
Хuuli buruul bna daa ter zavaan avgaig torgoh shiitgeh estoi baital Er erguulsen huuhniig zovtgoj baidag chin Hunii ger bul uimuulsen zavaan novsh vee yasan ur huuhed n duulval yaanaa arai arai
Хариулах
124.158.123.9
2024/04/06
0
0
end ih muuhai bichsen ym alga l bna daaa
Хариулах
Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01