Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД ТҮМНИЙ ЭРХ МЭДЭЛ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЬ ШҮҮХ, ШҮҮГЧИД ЮМ


Архангай аймгийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газартай хамтран “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах зүйл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр /2026.06.17/ зохион байгуулжээ.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт тус эрдэм шинжилгээний хуралд цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна. 

Ерөнхий шүүгч Ц.Цогт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Архангай аймаг нь орон нутгийн шүүхийн тогтолцоо бүрэлдэн тогтох эхэн үед шүүх байгуулагдсан анхны зургаан аймгийн нэг. Зуун жилийн урт хугацааны онцлог цаг, мөчлөг бүрд шүүгч, ажилтнууд тухайн үеийн хуулиар ногдож, хүлээсэн чиг үүргээ биелүүлж, бэрхшээлийг дааж өдий хүрсэн нь эргэлзээгүй. Шүүх эрх мэдэл гэдэг нь шүүхийн болон шүүгчийн эрх мэдэл биш. Монгол Улсын нэрийн өмнөөс шударга ёс болон хуулийг сахиулахад зорьсон ард түмний мэдэл юм. Үүнийг  хэрэгжүүлэгч нь шүүх, шүүгч бид юм. Шинэчлэл, өөрчлөлт нь нэг удаа, нэг хэсэг хүн хийгээд дуусдаг ажил биш. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд шүүх шаардлагатай цаг тухай бүрд өөрчлөлт, шинэчлэлийг хийж урагш тэмүүлж ирсэн. Өнөө ч энэ үйл явц ид өрнөж байна. Цаашид технологийн хөгжлийг шүүн таслах ажиллагаанд өргөн ашиглах нь гарцаагүй ч хүнлэг байх, та бидний өмнө хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх гэж ирсэн иргэн, хуулийн этгээд хэний ч өмнө шүүх, шүүгч чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байна, ажилласаар ч байх болно гэдгийг харуулах нь бидний Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм” гэж онцолжээ. 

Эрдэм шинжилгээний хуралд Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ш.Гунгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, ашиглалтын журам зөрчсөн зөрчил, гэмт хэргийг шалган тогтоох, нотлох баримт, цуглуулах ажиллагаа”, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаа “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг зүйлчлэл-онол практик” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. 

Мөн Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн зүйлчэл, оногдуулах ял” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэхдээ бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хавсаргадаггүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй, шалгах ажиллагааг хангалтгүй хийдэг. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан уг зөрчлийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжилдэг боловч энэ талаарх үйл баримт хэрхэн шийдвэрлэгдсэн тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох нөхцөл бүрддэг” гэдгийг дурджээ.

Хэлэлцүүлэгт панелистаар оролцсон Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Түүхэн ойг тэмдэглэх хамгийн үр өгөөжтэй хэлбэр нь тухайн салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга замаа хамтран хэлэлцэх явдал юм. Монгол Улсад үйлдэгдэж буй хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн багагүй хувийг эзэлж, жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Ийм нөхцөлд чухал сэдвийг онцлон хөндөж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үр нөлөөтэй гарц, шийдлийг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна. Улсын дээд шүүх хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал хүргүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр дэвшүүлсэн санал, зөвлөмжүүдийг нэгтгэн судалж, холбогдох байгууллагуудад уламжлан ажиллах болно” гэдгийг тодотгосон байна.

Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар хэсэг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах асуудлын хүрээнд үргэлжилжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01