ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ


2020 он. Өнгөрсөнд “зочлоё”. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийд нүүрлэх байгалийн гамшиг, үүнээс үүдэлтэй халдварт өвчлөл улам нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс таамагласан. Судлаачдын таамаг хавьгүй богино хугацаанд биелсээр байгаа төдийгүй, улс орнуудад учруулах хохирол нь хэдэн тэрбум америк доллараар хэмжигдэх болов. Ганц жишээ. 2021 оны зуднаар 190 мянган малчин өрхийн хувьд малын хорогдол их, зарим газар 80-100 см зузаан цасан бүрхүүл тогтож, салхины хурд зарим нутагт 28-34 м/сек, бүр 39 м/с хүрсэн үзэгдэл бичигдсэн. Аадар бороо, хүчтэй салхи, их цас, ой хээрийн түймэр гэх мэт гамшигт үзэгдэл сүүлийн 20 жилд бүр хоёр дахин нэмэгдээд байна.

2025 он. Газар тариалангийн салбарын статистик сөхье. Тариаланчид улсын хэмжээнд 372 мянган га талбайд үр тариа тариалж, 474 мянган тонн ургац хураах зорилт тавьснаа Ерөнхий сайдад танилцуулав. Уг нь Монгол Улс улаан буудай импортлогчоос экспортлогч болох зорилт тавьсан цаг саяхан. Гэтэл жилийн дотор дотоодын хэрэгцээт буудайнхаа бараг 50 хувийг импортоор авахад хүрсэн мэдээтэй. Тодорхой хэлбэл, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 онд улаан буудайн хураалт 34 хувиар буурч, 252 мянган тонн болжээ. Тооцоололдоо хүрээгүй шалтгааныг салбарынхан цаг агаарын таагүй нөхцөл, хур тунадас бага, ихэнх нутгаар гандуу байсантай холбон тайлбарласан.

2030 он. Ирээдүйн төсөөллийг хамт “харъя”. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудын ханш савлагаа ихтэй байна.Тэр тусмаа газар тариалан болон хүнсний компаниудын үнэт цаасны ханшийн өсөлт, бууралт тооцож төлөвлөхөд бэрх болжээ. Үүнтэй зэрэгцээд талхны үнэ огцом нэмэгдсэн мэдээ нийгмийн сүлжээгээр тарж эхлэв. Гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ханшийн мэдээлэл ийнхүү хэдхэн хоногийн дотор олон жилийн өсөлтийн графикт рекорд тогтоосон нь энэ. Мэдээж энэ бол таагүй төсөөлөл. Одоо Та нэг зүйлийг ойлгож байна уу? Ширхэг талхны үнийг дэлгүүр биш ГАЗАР, ХӨРС тогтоодгийг мартаж болохгүй. 

...Ичигсэд сэрэх, шувууд өндөглөх, газар гэсэх байгалийн тогтсон хугацаа бага багаар өөрчлөгдсөөр байгааг судалгаагаар тогтоосон. Ургац хураалтын өдрүүдийн тогтсон хугацаа хүртэл байнга “хөдлөх” болсон нь мөн л уур амьсгалын өөрчлөлт өндөрлөг газрын Монголд бусдаас илүүтэй нөлөөлж эхэлснийх. Гэхдээ өөдрөг төсөөлөл бичих боломж бидэнд бий. Гангийн эрсдэлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, дасан зохицох, газар, хөрсөө хамгаалах боломжийг Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) олгох юм. Монгол Улсаас дэлхийн орнуудад санал болгон танилцуулах “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилго чиглэл ч газар хөрсөө хамгаалах, усны хомсдолоос сэргийлэх үзэл баримтлал оршино.

Эх байгалиа сэргээе

Итгэл найдвараа бадраая

Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 13 цагийн өмнө
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 16 цагийн өмнө
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 16 цагийн өмнө
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 16 цагийн өмнө
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 17 цагийн өмнө
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 18 цагийн өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 19 цагийн өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ Өчигдөр
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… Өчигдөр
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/04
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27