ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭДЭЭЛЛИЙГ ТҮЛХҮҮ СОНИРХЖЭЭ


МИАТ ТӨХК энэ сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан Зам тээврийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ. Мөн  төв талбайд нислэгийн тийз бичих үйлчилгээг хэрэглэгчдэд шууд хүргэж, маршрут, үнэ тарифын мэдээллийг өгсөн юм. 

Б.ЭНХБАТ:ИРГЭД НИСЛЭГИЙН МАРШРУТ, АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ АСУУСАН 

МИАТ компаниас иргэд ямар мэдээллийг түлхүү сонирхож байгааг Бойнг-737800 агаарын хөлгийн сурагч нисгэгч Б.Энхбатаас тодруулсан юм. 

Б.Энхбат “Эхний өдөр нисгэгч, бүхээгийн ажилтан мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчид болон энэ мэргэжлээр элсэн суралцах хүсэлтэй өсвөр үе, залуус  эрүүл мэнд, хэлний түвшингийн талаар  түлхүү сонирхож мэдээлэл авсан. МИАТ компани  орон нутагт болон олон улсад нислэг үйлдэхээс гадна агаарын хөлгийн засвар үйлчилгээ, газрын үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэн. Тиймээс ШУТИС-ийн инженерийн ангийн  төгсөх ангийн оюутнууд, шинэ төгсөгчид ажлын байрны сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл, зөвлөгөө авч байна. Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор  иргэд, мөн жуулчид олноор хандсан тул  Монголоор дамжин нисэх чартер нислэгийн мэдээлэл, маршрут, тийзийн үнэ тарифын мэдээллийг  өгч ажиллалаа.” гэв.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ: ЗТЯ-НЫ ҮҮД ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ БАЙНА 

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хаалтын ёслолд Зам, тээврийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ үг хэлсэн юм. 
Тэрбээр  “Монгол Улсын Засгийн газраас зарласан “Чөлөөлье” аяны хүрээнд зам тээврийн салбарынхан хэрэгжүүлж буй бодлого,томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар  иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэлээ. Иргэд, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээгээ хэрхэн хөнгөрүүлж, хүндрэлгүй, ил тод, хүртээмжтэй хүргэж байгаа талаарх мэдээллүүдээ цогцоор нь өглөө. 
Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ), Төмөр замын газар, Автотээврийн үндэсний төв (АТҮТ) ТӨҮГ, Монгол Улсын Далайн захиргааны газар,"Монголын төмөр зам" (МТЗ) ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" (УБТЗ) ХНН, "Тавантолгой төмөр зам" (ТТЗ) ХХК, "МИАТ" ТӨХК, "Иргэний нисэхийн үндэсний төв" зэрэг  манай 22 байгууллагын ажилтан, алба хаагчид  иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэхийн зэрэгцээ санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, нийт 100 гаруй үйлчилгээг иргэдэд хүргэлээ. Хялбаршуулсан, давхцал хүндрэлийг  арилгасан, байхгүй болгож цуцалсан үйлчилгээнүүдийн мэдээллийг шуурхай өгснөөрөө онцлог байлаа. Нирйслэлийн иргэд энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т маш идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье. Үүгээр бидний үйл ажиллагаа дуусахгүй, цаашид ЗТЯ-ны үүд хаалга иргэддээ  үргэлж нээлттэй байх болно. Бид үйл ажиллагаагаа улам хялбаршуулна, цахимжуулна, хүртээмжийг нэмэгдүүлнэ,  ил тод нээлттэй хүргэнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна” гэсэн юм.  


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 14 цагийн өмнө
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 14 цагийн өмнө
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 15 цагийн өмнө
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 15 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 15 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01