ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО


Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдлаа.  

Дэлхийн агаарын тээврийн салбарын 1500 гаруй удирдах албан тушаалтан, бодлого боловсруулагчид оролцсон IATA-ны Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн оролцож, Агаарын тээврийн холбооны 2026 оны зорилт, чиглэл, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлалцаж, мөн санхүүгийн тайлан, төлөвлөгөөнд санал өгч ажиллав. 

Түүнчлэн Захирлуулын зөвлөлийн хурлын үеэр Олон улсын Агаарын тээврийн холбооны дарга Уилли Уолшийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн хүрээнд өнгөрсөн хугацааны ажлын тайлантай танилцаж, мөн Холбооны даргад шинээр нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцон санал солилцсоны зэрэгцээ 2027 оны ИАТА-ны салбар хуралдаанууд болон ээлжит их хурлын зохион байгуулагч компанийг батламжлан саналаа өгсөн байна. 

Энэ удаагийн хурал, дээд хэмжээний уулзалтаар агаарын тээврийн салбарын эдийн засаг, салбарт тулгамдаж байгаа өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, тогтвортой хөгжил, нисэхийн аюулгүй байдал, олон улсын зохицуулалтын цаашдын асуудлыг хэлэлцжээ.Сүүлийн үеийн бүс нутгийн мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан агаарын хөлгийн түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан зарим авиа компани дампуурлаа зарласан бол олонх нь нислэгийн чиглэл, давтамжаа цөөрүүлэх мөн тийзийн үнийн тарифт нэмэлт оруулах байдлаар эдийн засгийн зохицуулалт хийх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүсээд байгаа түлшний үнийн өсөлтөөс хамааралтай IATA-ны 2026 оны хэтийн төлөвт хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь цаашдын агаарын тээврийн салбарын хамгийн том эрсдэлүүдийн нэгээр онцолжээ. Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, дэлхийн түүхий нефть, эрчим хүчний нийлүүлэлтийн гол гарц болох Ормузын хоолойн тээвэрлэлтэд саад учирсан нь дэлхийн газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлсөн. Тус бүсээр дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлтийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг бөгөөд нийлүүлэлтийн тасалдал нь газрын тос болон агаарын хөлгийн түлшний үнийг богино хугацаанд огцом өсгөөд байгаа юм. Дээд хэмжээний хурлын үеэр IATA-ны тооцооллоор 2026 онд Brent төрлийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 95 ам.доллар, онгоцны түлшний дундаж үнэ нэг баррель нь 152 ам.долларт хүрнэ гэсэн төлөвийг гаргасан нь өмнөх оныхоос 70 хувиар давсан үзүүлэлт юм. Мөн IATA-ны 2026 оны төсөөллөөр түлшний зардал нь агаарын тээврийн компаниудын нийт үйл ажиллагааны зардлын 31.4 хувийг эзлэхээр байна.

МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн түлшний хэрэгцээг үндсэндээ импортоор хангадаг бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлт нь компанийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байна. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сараас эхлэн гадаад улсын нисэх буудлуудад нийлүүлж буй агаарын хөлгийн түлшний үнэ 100 хувиар өссөн, дотоодын ханган нийлүүлэгч "Эрчист Ойл" ХХК-иас нийлүүлж буй түлшний үнэ 68 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүний үр дүнд агаарын хөлгийн түлшний зардал нь компанийн нийт үйл ажиллагааны зардлын 33 хувийг эзэлж, зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болоод байна. Түүнчлэн агаарын хөлөг болон хөдөлгүүрийн засвар үйлчилгээний хүчин чадлын хомсдол, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн доголдол нь агаарын хөлгийн ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний давтамж болон өртгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 14 цагийн өмнө
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 14 цагийн өмнө
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 15 цагийн өмнө
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 15 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 15 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01