ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦ ХӨӨРГӨДӨХ ЭРСДЭЛТЭЙ


Төсвийн төлөвлөлтийн чанарыг сайжруулах, үр ашигтай зарцуулалтыг хангах, урт хугацааны тогтвортой байдлыг баталгаажуулах, байгалийн баялгийн орлогын хуваарилалтыг удирдах чиглэлд дараах зөвлөмжийг Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн зөвлөлийн зүгээс бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргэжээ. Үүнд:

Нэг. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн чиглэлээр:

1. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-д уул уурхайн томоохон компаниудын хувьцааг шууд өгснөөр тэдгээр компанийн ашгаас төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг УИХ-ын оролцоогүйгээр Засгийн газар дангаар шийдвэрлэх эрсдэл үүсэж болзошгүйг анхаарч, байгалийн баялгийн ашиглалтаас олох орлогын хуваарилалтыг УИХ-ын хяналтад байлгах;
2. Хуримтлалын сангийн удирдлага, санхүүжилтийн асуудлыг УИХ-ын хяналтад оруулах;
3. Үндэсний баялгийн сангийн эх болон охин компаниудын ногдол ашгийн бодлогыг тодорхой болгох;
4. Томоохон хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг оны төсвийн хуулийг дагалдуулан нарийвчилсан тооцоо судалгаагүйгээр УИХ-д өргөн барьдаг байдлыг зогсоож, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шаардлагатай судалгаа, тооцоог бүрэн хийж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр өргөн мэдүүлэх;
5. Төсвийн орлогыг хэт өөдрөг төлөвлөдөг байдлыг зогсоох;
4. 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг бууруулах;
5. Төсвийн дэмжлэгийн зээл авах, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;
6. Төсвийн урсгал зарлагын өсөлт нь хувийн секторт татварын ачаалал нэмэгдүүлэх, инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэйг анхаарах;
7. Төсвийн урсгал зарлагын өсөлтийг хязгаарлах, төрийн албан хаагчдын цалинг ажлын бүтээмж, ур чадвар, гүйцэтгэлтэй нь нягт уялдуулах;
8. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нь инфляци хөөрөгдөх эрсдэлтэйг анхаарч, нэмэгдлийн хувь хэмжээг эдийн засгийн нөхцөл, төсвийн боломжтой уялдуулан тогтоох;
9. Төрийн ажил, үйлчилгээнд техник, технологийн хэрэглээ нэмэгдэж буйтай уялдуулан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог оновчтой болгох замаар төсвийн урсгал зардлыг бууруулахад анхаарах.

Хоёр. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр:

Төсвийн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн хэрэгжих хугацаа удааширч, нийт санхүүжилтийн хэмжээ анх төлөвлөснөөс нэмэгдэх тохиолдол түгээмэл байна. Түүнчлэн техник, эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ)-ийг чанаргүй боловсруулснаас болж эрчим хүч, зам барилга, хот, нийтийн аж ахуйн томоохон төслүүдийн үр ашиг буурч байна. Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор барилгын тухай хуулийн 34.1.2, 34.1.6-11 болон 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоот төрийн өмчийн үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламжийн зураг төсөлд магадалгаа хийх эрхийг Барилгын хөгжлийн төвд шилжүүлсэн байсныг Улсын дээд шүүхийн 2026.6.15-ны 001/XT2026/0070 тоот тогтоолоор хүчингүй болгожээ. Тус төвийг төрийн бус байгууллага биш гэсэн үндэслэлээр барилга байгууламжийн зураг төсөлд магадалгаа хийх эрхгүй гэж шийдвэрлэсэн байна. Ингэснээр одоогийн Барилга, хот байгуулалтын яам барилга байгууламжийн зураг төсөлд магадалгаа хийх цорын ганц эрх бүхий субъект болоод байна.
Иймд ирэх онд төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхлэхээс өмнө зураг төсөлд магадалгаа хийх эрх бүхий субъектийг яаралтай тодорхой  болгох шаардлагатай. Энэ нь ТЭЗҮ-ийг зохих ёсоор боловсруулсан, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төслүүдийг төсөвт тусгах чухал нөхцөл болно. 

Иймд дараах арга хэмжээ авахыг санал болгож байна. Үүнд:

10. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах журмыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын төслийн ТЭЗҮ-д тавигдах шаардлагыг Засгийн газрын зүгээс шинээр боловсруулж буй Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгах, түүнчлэн ТЭЗҮ-д төслийн үр ашгийг хэрхэн тооцох талаар тусгах;
11. ТЭЗҮ-ийг салбарын яамд бус Засгийн газар журмаар баталдаг болох;
12. Эрчим хүч, зам гэх мэт бодит салбарын ТЭЗҮ-ийг орчин үеийн аргазүйгээр боловсруулдаг болох;
13. Төсвийн хөрөнгө оруулалтын томоохон төслийн ТЭЗҮ дэх эдийн засгийн үр ашгийн тооцоог Эдийн засаг, хөгжлийн яам салбарын яамдаас хүлээн авч баталдаг байх зохицуулалтыг хийх;
14. Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн ТЭЗҮ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг ил болгох;
15. Төсвийн хөрөнгө оруулалтын барилгын ажлын ТЭЗҮ баталсан инженерийн мэдээллийг ил тод болгох;
16. Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн шаардлага хангахгүй ТЭЗҮ-ийг баталсан ажилтанд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох;
17. Ирэх оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж эхлэхээс өмнө барилга байгууламжийн зураг төсөлд магадалгаа хийх субъектийг яаралтай тодорхой болгох.

Гурав. Төсвийн холбогдох бусад асуудлаар:

18. Төв банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилт болон Төсвийн тухай хуулийн 27.1.9-д заасан төсвийн төсөл нь төрийн мөнгөний бодлогын зорилтод нийцсэн байх шаардлагын хүрээнд УИХ 2026 оны төсвийн тодотголыг батлахаас өмнө Монголбанкнаас уг тодотголын инфляц, мөнгөний нийлүүлэлт, зээлийн хүү/нөхцөл, валютын ханш болон төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, албан ёсны дүгнэлтийг авч нээлттэй хэлэлцэх замаар төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах,
19. Төсвийн дүрмүүд хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг судлах, хэлэлцүүлэг өрнүүлэх;
20. Хуульд тодорхой байгууллагын нэр тусгах нь зохистой эсэхийг анхаарах шаардлагатай. Манай улсын хуульд тодорхой асуудлыг хариуцсан этгээдийг “...асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага” гэж тусгаж ирсэн. Гэвч сүүлийн үед “Чингис хаан” Үндэсний баялгийн сан зэрэг хуулиар нэр заан тусгах
болсон нь тухайн байгууллагын нэр өөрчлөгдөх бүрд хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах шаардлага үүсэх эрсдэлтэй байна.

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ДЭРГЭДЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 13 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 14 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 19 цагийн өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 20 цагийн өмнө
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 20 цагийн өмнө
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 21 цагийн өмнө
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 21 цагийн өмнө
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 22 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… Өчигдөр
Ц.ЦОГТ: ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ЭДГЭЭДЭГ ШҮҮХ БАЙХ БОЛНО Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ СУДАЛГАА, НОТОЛГООНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИ… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: НАСАНД ХҮРЭГЧДИЙН МАРГААНЫ ДУНД ХҮҮХДИЙН ЭРХ БҮДГЭРЧ, ДУУ… Өчигдөр
ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… Өчигдөр
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… Өчигдөр
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧДОД БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭ… Өчигдөр
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10