БНСУ-ын Чүнчон хотод энэ сарын 16-20-ны өдрүүдэд болж буй таеквондогийн пүмсэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийнхний холимог хосын төрөлд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ.
Олимпын таэквондогийн пүмсэ төрөлд эх орондоо анхны Алтан медалийг авчирсан Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын тамирчдыг тус тус ялж, финалд Тайландын хосыг ялсан байна.
Тус тэмцээнд 83 орны 2800 гаруй тамирчин оролцож байгаа юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна