Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын цалин, тэтгэвэр, нэмэгдлийг хасаж танах ёсгүй, харин ч нийгмийн баталгааг нь цаашид улам сайжруулахад анхаарна гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.
С.Амарсайхан "Эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг ханган, гэмт хэрэг, зөрчил, гамшиг осолтой өдөр тутам тэмцэж байгаа хил хамгаалах, цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдал зэрэг төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын цалин, тэтгэвэр, нэмэгдлийг хасаж танах ёсгүй.
Монголын төр, Монголын ард түмэн эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, амь нас, эрүүл мэндээрээ эрсдэл үүрэн ажиллаж байгаа алба хаагчидтайгаа барьцахгүй.
Тэдний цалин, нийгмийн баталгааг танах бус, харин хөдөлмөрийн үнэлэмжийг нь бодитоор нэмэгдүүлж, нийгмийн баталгааг нь цаашид улам сайжруулахад анхаарна." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна