ГУРАВДУГААР ДИВИЗИОНЫ БАГ БРАЗИЛЫН ШИГШЭЭ БОЛЖ ХУВИРСАН НЬ


БНАСАУ буюу Ардчилсан Солонгосын шигшээ баг 2010 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох эрхээ авч, бэлтгэлдээ оржээ. 44 жилийн дараагаар буюу 1966 онд шуугиулснаасаа хойш дахин хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнд очих гэж буй тул бэлтгэл чамбай хийхээр шийдсэн байна.

Гэхдээ Ардчилсан Солонгос нийгмийн тогтолцооноосоо шалтгаалаад өөрөө хаалттай улс тул тэр бүрий улсын шигшээ юмуу клубтэй тоглох, бэлтгэл хийх боломж нь бас хаагдмал. Ингээд сүм хийд, шашин шүтлэгийн талаараа нэгэн холбоос олж, Бразилын гуравдугаар дивизионы “Атлетико Сорокаба” багтай нөхөрсөг тоглолт хийхээр тохирчээ.

“Атлетико Сорокаба”-гийнхныг нисэн очиход гадаад паспорт болон гар утсыг нь хураан авсан байна. Ийм хүлээн авалт байдаг гэж мэдэхгүй тул зарим нь эгдүүцсэн л биз. Ингээд тоглолт ч болжээ. Тэгтэл Ким Ир Сений нэрэмжит стадионд 80 мянган үзэгч цуглаж, стадион пиг дүүрэн байна гэнэ. Гуравдугаар дивизионы багийн тоглолтыг яагаад ингэж их олон хүн үздэг билээ гээд стадионы самбарыг хартал тэнд PRK – BRA гэсэн бичиг асч байх ажээ. Тэгэхэд л “Атлетико Сорокаба”-гийнхан гуравдугаар дивизионыхон биш харин Дэлхийн таван удаагийн аваргууд буюу Бразилын шигшээгийнхний дүрд хувирснаа ойлгосон байна.

Тоглолт сонирхолтой сайхан болсон ч 0:0-ээр хоёр баг тэнцжээ. Дэлхийн таван удаагийн аваргуудтай тэнцсэнд солонгосчууд баяртай байсан нь дамжиггүй. Мөн Ардчилсан Солонгосын шигшээтэй тэнцсэндээ ч гуравдугаар дивизионы хөлбөмбөгчид олзуурхсан биз ээ.

 


0
angry
0
care
6
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 13 цагийн өмнө
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 15 цагийн өмнө
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 15 цагийн өмнө
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 17 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГ… 20 цагийн өмнө
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР… 20 цагийн өмнө
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… Өчигдөр
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 Өчигдөр
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ Өчигдөр
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 2026/08/03
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
Н.БАЯРСАЙХАН: ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХ ТҮЛХҮҮР НЬ ТЕХНОЛОГИ БУС, ОРОН НУТГИЙ… 2026/07/23
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/23