Монголбанк орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн боловсролын сургагч багш бэлтгэх” сургалтыг зургаадугаар сарын 14–20-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Сургалтад Сүхбаатар, Дорнод аймгийн төрийн байгууллага, боловсролын байгууллага болон арилжааны банкны нийт 90 ажилтан хамрагдсан бөгөөд санхүүгийн мэдлэгийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх сургагч багшаар бэлтгэгдсэн байна.
Оролцогчид хувийн санхүүгийн төлөвлөлт, мөнгөний зөв менежмент, зээл, хадгаламж, хөрөнгө оруулалт, финтек зэрэг санхүүгийн боловсролын суурь мэдлэгээс гадна сургалтын арга зүйн ур чадвар эзэмшжээ.

Монголбанк иргэдийн санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, санхүүгийн боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд энэхүү сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна