ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо, Усны газрын дарга З.Батбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан. Зарлигт Хөвсгөл нуурын цэвэр цэнгэг байдал, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах чиглэлд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тусгасан юм.

Энэ хүрээнд Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх зорилго бүхий нийтийн их цэвэрлэгээний ажлыг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүй, салбар дундын уялдаагаар хангах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ахлуулан байгуулаад байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Э.Золбоо энэ үеэр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох шийдвэр нь зан үйлээр хязгаарлагдахгүй бөгөөд нуурын экосистемийг цогцоор хамгаалах төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг онцоллоо.

Нийтийн их цэвэрлэгээний аянд төрийн болон төрийн бус байгууллагууд, Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд зэрэг 1,000 гаруй хүн оролцоно.

Хөвсгөл нуурын хамгаалалтын бүс дагуу 545 км, Эгийн голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн 303 км, нийт 800 гаруй км урттай 5672 га талбайд их цэвэрлээг зохион байгуулна.

Энэ ажилд төр, хувийн хэвшлийн оролцооноос гадна олон нийтийн идэвх, санаачилга чухал гэдгийг тэмдэглэж, хоёр сарын турш үргэлжлэх аянд нэгдэн оролцохыг иргэдэд уриаллаа.

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн энэ үеэр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор Монгол орны гол, нуурыг хамгаалах зорилгоор Хөвсгөл нуур, Ганга нуур, Өгий нуур, Бумбатын рашаан, Хэрлэн гол, Хэлтгий цагаан нуурыг цэвэрлэх, сэргээх төслүүд хэрэгжиж байна. Жишээ нь, Ганга нуурыг сэргээснээр усны түвшин 2004-2005 оны хэмжээнд хүрсэн. Өгий нуурыг хамгаалах чиглэлд судалгаа шинжилгээ хийх, хамгаалалтын хашаа барих зэрэг шат дараатай ажлуудыг хийж байна. Эдгээр төслүүд нь нэг удаагийн аян, хөтөлбөр явуулаад зогсохгүй, урт хугацааны тогтвортой хамгааллын ажил гэдгээрээ онцлогтой” хэмээн тэмдэглэв.

Усны газрын дарга З.Батбаяр энэ үеэр, “Дэлхийд хамгийн цэнгэг устай 17 нуур байдгийн нэг нь Хөвсгөл нуур. Өнгөрсөн хугацаанд нуурын усны чанарыг хамгаалах чиглэлд живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажил амжилттай хэрэгжсэн. Харин одоо Хөвсгөл нуурын эргийн хамгаалалт буюу усны сан бүхий газарт буй хог хаягдлыг цэвэрлэх гэж байна. Энэ бол дэлхийд ховорхон Хөвсгөл нуурын цэнгэг усыг хамгаалах ажлын амин сүнс” хэмээн онцлов.

Мөн монголчууд гол, мөрнөө хамгаалж чадвал бүс нутгийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад оруулж буй чухал хувь нэмэр болно гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах чиглэлд үе шаттай ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сард “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.
  • Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлж байна.
  • Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагааг 2021-2024 онд үе шаттайгаар зохион байгуулж, нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргав. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлсэн юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 21 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 22 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26