Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 88.9 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад, нийт гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, сурон унавал эцэг, эхэд нь, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд насанд хүрээгүй хүүхдүүдэд скүүтэр, мопед, сурон түрээслэвэл тус тус хуулийн хариуцлага хүлээхээр болсныг тодотгоод ийнхүү замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүүхэд, багачуудынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалсан хуулийг баталж буйг онцолсон.
Хуулийн энэхүү өөрчлөлт долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна