ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ


Парагвай улсын Хернандариас хотноо 2026 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа. 

Ийнхүү тус сүлжээнд Монгол Улсаас бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 13 болж өргөжиж байна.

Тост Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар нь нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 896,540,37 га талбайг хамрах бөгөөд Монголын хамгийн том нутаг дэвсгэртэй сум болох Гурвантэс сумын нийт нутаг дэвсгэрийн 32%-ийг эзэлдэг. Даланзадгад хотоос баруун тийш 360 км зайд байрладаг. Хойд талаараа Говь гурван сайхан байгалийн цогцолборт газар, баруун талаараа Говийн их дархан цаазат газартай хиллэн оршдог тул эдгээр газруудын хоорондох зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдлийн чухал коридор бүс нутаг төдийгүй Монгол орны говь, цөлийн бүсийн биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах онцгой ач холбогдолтой нутаг юм. Тус газар нь хадархаг уулс, хуурай сайр, баянбүрд, булаг шанд бүхий өвөрмөц ландшафттай бөгөөд дэлхийд ховордсон цоохор ирвэсийн чухал амьдрах орчин. Тус газрын ховордсон зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалж үлдээхийн тулд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2012 онд тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, улмаар УИХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ий өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар (БНГ)-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Энд цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтад амьдрахаас гадна хавтгай тэмээ, мазаалай баавгай нүүдэллэн амьдардаг. Говийн ховор ургамал заг сухай өргөн тархацтайгаас гадна олон төрлийн ховор эмийн ургамал тархан ургадаг. Тост Тосонбумбын нуруу нь Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээнд цоохор ирвэсийг хамгаалах тэргүүлэх бүс нутгийн нэг бөгөөд урт хугацааны судалгаа, мониторингийн чухал талбар болж байна.


ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нь нэмэгдэж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах боломж бүрддэг. Цаашлаад, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-оос дэмжих, нэмэлт эх үүсвэрийн боломж нэмэгдэнэ. Мөн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн орж, сүлжээний зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд хамрагдах замаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Тус газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэр дэвшүүлэхэд шаардлагатай материалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Тост Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа, Ирвэс хамгаалах сан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагууд бэлтгэж хичээл зүтгэл гарган ажиллажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01