КОП17 бага хурал болоход 57 хоног үлдлээ.
2026 оны 8 дугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах КОП17 бага хурлын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Үндэсний хороо 16, дэд хороод нийт 73 удаагийн хуралдаан зохион байгуулж, бүртгэл, оролцогчдын зохион байгуулалт, салбар хуралдааны төлөвлөлтийн ажлыг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй хангаад байна. Мөн хурлын талбайн үндсэн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн дуусжээ.

Олон улсын төлөөлөгчдийн бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд ирэх долоодугаар сарын эхээр оролцогч улс орнууд болон өндөр түвшний төлөөлөгчдийн бүрэлдэхүүн тодорхой болох юм.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
#cop17mongolia
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна