ОХУ-ын Ардын жүжигчин Алиса Фрейндлих II Николай хааны эх, хатан хаан Мария Фёдоровнагийн дүрд тогложээ.

Оросын эзэнт гүрний үеийн цэргийн офицер, Оросын Алс Дорнодыг судалсан аялагч, газарзүйч, угсаатны зүйч Владимир Арсеньевийн тухай «Арсеньев» түүхэн киноны гол дүрийг Евгений Миронов бүтээсэн байна.




Тус цуврал Okko онлайн кино театр болон Россия-1 сувгаар энэ намар гарах аж.




"Ийм нэгэн явдал" киноны дарга эмэгтэйн дүрээр нь манайхан сайн мэддэг, алдарт Алиса Фрейндлихийн дэлгэцийн уран бүтээлд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө инээдмийн кинонд тоглосон.Ийм ч учраас түүнийг энэ дүрийг хэрхэн бүтээснийг харахыг олон үзэгч хүлээж байгаа юм. Гэхдээ 91 настай Алиса Фрейндлих маш авьяаслаг жүжигчин хэдий ч 70 настай хатан хаан Мария Фёдоровнагийн дүрд хэр зохимжтой вэ гэсэн шүүмжлэл кино үзэгчдэд хүрэхээс өмнө гарч эхлээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна