МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ

Admin
2 цагийн өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хурлаараа инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

  1. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх;
  2. Банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэх.

Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэжээ.

Жилийн инфляц 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод 13.0 хувьтай гарсан. Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Харин суурь инфляц оны эхнээс алгуур өсөж байсан бол 2026 оны 7 дугаар сард хүлээлтээс бага зэрэг эрчимжив. Шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, бараа, үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөх замаар суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Харин мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас нэмэгдэж, цаашид хүнсний инфляц буурах хүлээлт хэвээр хадгалагдав.

Геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан шатахууны үнэ болон нийлүүлэлтийн тодорхой бус байдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад инфляцын төлөв төсөөлж байснаас өсөж, томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хүлээлт давамгайлж байна.

Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй нэмэгдэж байгаа нь худалдааны нөхцөлийг сайжруулах, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна.

Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр 8 дугаар сараас хүнсний инфляц саарч, шатахууны үнийн өсөлт эрчимжихгүй байх тохиолдолд жилийн инфляц ирэх оны дунд үеэс зорилтын интервалд орж, тогтворжихоор байна. Гэвч шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнийн өсөлт нэмэгдэх зэрэг инфляцыг эрчимжүүлэх эрсдэлт хүчин зүйлс өндөр хэвээр байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн дам нөлөөг хязгаарлах зорилгоор бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргажээ. 

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгийн талаар авах дараагийн шийдвэрийг тухай бүр гаргана.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 31 минутын өмнө
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 21 цагийн өмнө
ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙ НУТГИЙН МАЛЧДЫН УЛ… 22 цагийн өмнө
ЯВУУЛЫН ОФФИС НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ 23 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ХУВААРЬТ ХӨРӨНГИЙГ ӨМЧЛӨГЧ НЬ ХҮҮХЭД БАЙХ ЗАРЧМЫГ БАТАЛГААЖУУ… Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААН… Өчигдөр
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ИХ БАЯН ОРЧИМД АЯЛЖ ЯВСАН ИРГЭНД БААВГАЙ ОЙРТОН ИРЖЭ… Өчигдөр
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ ХОЛБОГДОХ 11 ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЖЭЭ Өчигдөр
МИАТ: ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛ… Өчигдөр
ГЭМТЭЛ БОЛОН ХАВДРЫН ЭМЧ НАР АВТО ОСЛЫН УЛМААС ХҮНД ГЭМТСЭН ӨВЧТӨНИЙ А… 2026/08/11
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
ОХУ-ААС НЭМЭЛТЭЭР 25 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ 2026/08/11
МОНГОЛ СУДЛАЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ НЬ ТӨРИЙН ЭРХЭМ ҮҮРЭГ БАЙСААР ИРС… 2026/08/11
УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО 2026/08/11
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЧАНГАТГАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛ… 2026/08/10
COP17: ДЭЛХИЙ МОНГОЛ РУУ ХАРАХ ӨДРҮҮД 2026/08/10
ЯВУУЛЫН ОФФИСИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АЙМАГ, ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗЭРЭГ … 2026/08/10
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2026/08/10
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05