Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурал /КОП17/ 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд манай улсад болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах тус хуралд 197 орны 8000 шахам төлөөлөгч оролцохоор яригдаж байна.
Энэхүү хурлын үеэр Улаанбаатар хотын зарим зам, авто зогсоол, нийтийн тээврийн чиглэлд түр зохицуулалт хийнэ. Чухам ямар зохицуулалт хийх вэ гэдгийг танилцуулъя.
1. НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВ, ШИНЭ 100 АЙЛ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АВТО ЗОГСООЛЫГ ТҮР ХААНА
КОП17 болох байршлын ойролцоох томоохон худалдааны төвүүдийн авто зогсоол болон ойролцоох гудамж дагуух зогсоолуудыг түр хугацаагаар хааж, хөдөлгөөний ачааллыг бууруулахаар төлөвлөжээ.
Үүнд:

Иймээс эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөх шаардлага үүсэж байна.
2. ЗӨВХӨН НИЙТИЙН ТЭЭВЭР БОЛОН ОНЦГОЙ АЛБАНЫ ТЭЭВЭР НЭВТРЭХ БАЙРШЛУУД
Хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зарим авто замын хэсгийг хязгаарлаж, зөвхөн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл болон онцгой албаны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Хязгаарлалт хийхээр тусгасан замын хэсгүүд:

Эдгээр хэсгээр хувийн автомашинтай зорчих боломж хязгаарлагдах тул иргэд ойр орчмын өөр чиглэл, нийтийн тээвэр, явган хөдөлгөөнийг сонгох нь зүйтэй.
3. БОГИНО ЭРГЭЛТИЙН 2 ЧИГЛЭЛД АВТОБУС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Хаагдсан зам, зогсоолуудтай уялдуулан богино эргэлтийн нийтийн тээврийн шинэ маршрутууд төлөвлөсөн бөгөөд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Мөн эрэлт ихтэй, хүн ам төвлөрсөн байршлуудад нийтийн тээврийн нэмэлт зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь иргэд ойрын зайнаас автобусанд суух боломжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах зорилготой юм.
4. АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ЗОРЧУУЛНА
Автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор ангилан ээлжлэн хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 7-21 цагийн хооронд хийгдэнэ. Энэхүү зохицуулалт бүс харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэх юм.
СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН АВТОМАШИН: наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд,
ТЭГШ ТООГООР ТӨГССӨН АВТОМАШИН: наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүд хамаарахгүй.
Үүнд:

5. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ЗОГСООЛ БАЙГУУЛНА
Хаагдсан зогсоолуудын дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зориулсан тусгай тэмдэглэгээтэй зогсоол байгуулна. Энэ нь тусгай хэрэгцээт иргэдэд тэгш, хүртээмжтэй нөхцөл бүрдүүлэх зорилготой байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна