ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17


Шатахуундаа дугаарлаж үгээ барж буй хүндхэн өдрүүдтэй залгаад Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу КОП17 эх оронд минь болох гэж буй нь иргэдийн дургүйцлийг зарим талаар төрүүлж байх шиг.. Дахиад л зам хаах нь, яая гэж байж Олон улсын том хурал хийж яах юм бэ гэсэн үгс энд тэнд сонсогдож, бас бичигдэж ч байна.

Ардчилсан Монгол Улсын минь иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй учир ийм үг унагалгүй яахав. Гэхдээ КОП17-г Монголд хийх асуудал өдгөөгөөс 4 жилийн өмнө шийдэгдсэн. 2022 онд Кот-д’Ивуар улсад болсон КОП15-ын үеэр манай улс санаачилгаа дэвшүүлж, оролцогч талууд 100 хувь дэмжсэнээр КОП17 эх оронд минь хийгдэх болсон юм.

Дэлхий даяар байгаль орчны тулгамдсан асуудлаа шийддэг гурван төрлийн КОП хурал буюу Талуудын бага хурлыг хийдэг болох шийдвэрийг 1992 онд гаргасан байдаг. Дээрээ нэг л нартай дэлхийн хамгийн том нийтлэг асуудал болох байгаль орчны чиглэлийн хурлыг эх орондоо хийхийг хүсдэг улс цөөнгүй. Тийм ч учраас тухайн үедээ КОП17-г эх орондоо хийх шийдвэр гаргуулсан нь томоохон дэвшил байсан юм.

Гуравхан хоногийн дараа буюу наймдугаар сарын 17-нд эхлэх КОП17-оос манай улс томоохон үр дүн хүлээж байна.

Ирэх хүмүүс зардлаа өөрсдөө даана, Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, аж ахуйн нэгжүүд маань шинэ санаачилгаа танилцуулж, түншлэлээ өргөжүүлнэ гэх мэт олон үр дүнгээс гадна хамгийн гол нь ногоон шилжилт, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх чиглэлд тодорхой дэвшилд хүрнэ.

Манай улсад болох гэж буй хамгийн том олон улсын хуралд бэлтгэх явцдаа ч бид олон зүйлийг хийж амжуулсан.

Цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн арван орны тоонд багтаад буй манай улс хуралд бэлтгэх ажлын хүрээнд цөөнгүй судалгаа хийснийг эн тэргүүнд онцолъё. Судалгаа хийж сууриа мэдэж байж л үр дүнг тооцож, өсөж хөгжих нь ойлгомжтой.

Цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх зорилгоор Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан буюу атласыг шинэчилсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир саяхан мэдэгдэв.  

Манай орны цөлжилтийн анхны зураглалыг 1989 онд боловсруулснаас хойш үндэсний хэмжээний үнэлгээг үе шаттайгаар хийж иржээ. Энэ удаагийнх 1991–2025 оны мэдээлэлд тулгуурласан Монгол орны цөлжилт, газрын доройтлын зургаа дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ болж байгаа юм.  

Усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг нэмж хамруулсан энэ үнэлгээгээр манай улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжиж, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, ургамлын бүрхэвчийн өөрчлөлт, бэлчээрийн ашиглалтын ачаалал нэмэгдсэн гэж гарчээ.

Нийт үнэлгээний дүнгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэж үзсэн байна. Саяхныг хүртэл бид цөлжилтөд 76.9 хувиар өртсөн хэмээх үзүүлэлтээ “маш өндөр” гэж байсан бол үүнээс даруй 5 хувь нэмэгдсэн нь “аюулын харанга” дэлдэж буйг илтгэнэ.  

Гэхдээ 2020 оны тайлантай харьцуулахад цөлжилт, газрын доройтолд өртсөн газрын хэмжээ 5 хувиар нэмэгдсэн ч нэн хүчтэй, хүчтэй цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 16.2 хувиар буурсныг дурдах нь зүй.

КОП17-д танилцуулах “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө бэлтгэхдээ энэ мэт олон суурь судалгаа хийж, байгаль орчны доройтол, тулгамдаад байгаа асуудлаа тодорхой болгосон нь цааш “алхах” замын зураглалаа гаргахад тун хэрэгтэй нь тодорхой.

Ногоон санхүүжилт татах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсныг мөн онцлох ёстой.

Байгаль орчноо шүтэн дээдэлж амьдарч ирсэн ногоон соёлтой нүүдэлчин ард түмэн бидний ондоошил дэлхий нийтийн анхаарлын төвд улам бүр орсоор байгаа. Өвөг дээдсийн минь аж төрөх ёс, байгальтай харилцах харилцаа нь тэр чигтээ агуу ухаан байсаар ирсэн. Хөгжил, дэвшил сайхан хэдий ч хөлд нь байгальд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдсээр. Дэлхий нийтээрээ байгальтай харилцах зөв соёл, жишиг эрж хайж буй энэ цагт үеэс үед өвлөн уламжилж ирсэн байгальтай харилцах арга ухаанаа бид дэлхий дахинд танилцуулах, эх орноо сурталчлах сайхан боломж KОП17 олгох нь дамжиггүй.

Ногоон санхүүжилт хэмээх зүйл саяхан шинэ сонсогдож байсан бол КОП17-ын үеэр бид ийм хөрөнгө оруулалт татах нь тодорхой болоод байна. Европын хөрөнгө оруулалтын банкны амласан 200 сая еврогоос эхлээд олон санхүүжилт аль хэдийнэ тодорхой болж, өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Гэхдээ энэ бол зөвхөн манай улсын асуудал бус, дэлхий даяарх газрын доройтол, цөлжилтийн асуудлыг нийтээрээ нийлж шийдэх шийдэл байх болно.

КОП17 бидний эх нутаг, байгаль орчноо хамгаалах чин сэтгэлийг сэрээж байгаа нь хамгийн том ач холбогдол юм. Залуус, сурагчид, малчид, иргэний нийгмийн байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллагынхан гээд бүгд л энэ ажилд эрвийх дэрвийхээрээ оролцож байна.

Эх байгалиа хайрлах сэтгэхүйгээр цэнэглэгдсэн энэ эрмэлзэл цаашид ч тасралтгүй үргэлжлэх үндэс суурийг КОП17 тавьж байна.

КОП17 гуравхан хоногийн дараа эхэлж,  197 улсын 8000 шахам төлөөлөгч эх оронд минь хуран чуулж, дэлхий нийтийн цөлжилт, газрын доройтлыг хэрхэн шийдэх талаар ярилцана.  

Г.ЭРХЭС 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 12 цагийн өмнө
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 15 цагийн өмнө
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 15 цагийн өмнө
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 15 цагийн өмнө
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 16 цагийн өмнө
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 18 цагийн өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 18 цагийн өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ Өчигдөр
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… Өчигдөр
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/04
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27