ЗУН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРНЭ, УЧИР НЬ COP 17 МОНГОЛД БОЛНО...


Онгон дагшин байгалиараа олныг татдаг сайхан эх оронд минь аялж  жуулчлах гадаад иргэдийн тоо 2026 оны зун оргилдоо хүрэх нь гарцаагүй. Биднийг омогшуулсан Physical Asia-н баг, Netflix-ийн Welcome to Mongolia нэвтрүүлэг, бусад тамирчин залуусын шударга амжилтаар дэлхийд түгж буй нэр хүндийн зэрэгцээ манайд урьд өмнө болж байгаагүй олон улсын том арга хэмжээ зуны дэлгэр наймдугаар сард 11 хоногийн турш болно. Энэ бол COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал юм.

Дээрээ нэг л нартай эх дэлхийд маань уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс ч улс орнууд нэгдэн байгаль орчны чиглэлээр COP хэмээн нэрлэгддэг гурван хурал жил бүр зохион байгуулдгийн нэг нь цөлжилттэй тэмцэх асуудлаар хуралддаг.

Дэлхийн хөгжиж буй орнуудыг сонгон голдуу чуулдаг тус хурал энэ зун, бүр тодруулбал наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм.

COP17-д оролцохоор Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдсэн 197 улсын удирдагчид, сайд нар, иргэний нийгмийн байгууллагынхан, бизнесийнхэн гээд 10 мянга шахам хүн ирнэ гэж тооцоолж байна. COP16 Саудын Араб улсад болоход 45 мянга гаруй хүн оролцсон бол манайх өөрийн нөөц бололцооныхоо хэмжээнд 10 мянга шахам зочин оролцогч хүлээн авахаар төлөвлөжээ.

Ирж буй хүмүүс өөрсдөө зардлаа даана. Уусан цай, идсэн хоол, эх орны маань онцлогийг шингээсэн гар урлалын бүтээгдэхүүн гээд худалдан авалт бүр нь бизнес эрхлэгчдэд маань орлого болно. Сайхан хэрэг. Гэхдээ Монголын дэлгэр сайхан цагийг үзнэ гэж бодсон бусад жуулчид дээр нь нэмэгдвэл бид үүнд бэлэн үү гэдгээ тал талаас нь бодолцох хэрэг гарч мэднэ. Аялал, жуулчлалын баазууд, зочид буудал, ресторан, зоогийн газруудын хувьд аятай тухтай, ааш зан эелдэг, үйлчилгээ төгс байх гээд олон зүйлийг стандартын дагуу хэрэгжүүлж, эх орныхоо нэр хүндийг эвтэйхэн авч гарах үүрэг ногдож таарна. Такси үйлчилгээнээс эхлээд замд тааралдах хүн бүр, та ч, би ч эх орныхоо тухай сэтгэгдлийн нэг хэсэг болно гэдгээ бодоход илүүдэхгүй л байх. Бид чинь хэзээнээсээ найрсаг зочломтгой улс хойно мэдээж эерэг үнэлгээ дагалдах нь тодорхой.  

Гэхдээ тэр 10 мянган хүн буудаллаад л буцах уу, зарим нь гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө хамт ирээд Монголын сайхан байгалиар хөдөө орон нутгаар зугаална гэвэл ариун цэврийн байгууламжаас эхлээд л анхаарах асуудал зөндөө л байгааг санахад илүүдэхгүй.

COP л гэнэ, тэр гадны хүмүүс, сайд дарга нар, салбарынхан нь л оролцоно биз гэж бодож байна уу. Дэлхийн түвшний том асуудлыг хэлэлцэж, үр дүнд хүрнэ гэж олон улс үзэж буй энэ хуралд монгол хүн бүр оролцох боломжтой. НҮБ-ын стандартын дагуу хурал нээлттэй явагдах бөгөөд цахим системээр бүртгүүлээд ажиглах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжийг олгоно. Монгол эх орондоо болж буй дэлхийн хуралд оролцож, тэр дундаа хүн бүрт хамаатай, амьдралын амин чухал асуудал болох байгаль орчны тухай асуудалд дуу хоолойгоо өргөх боломжоо бүү алдаарай.

Эх орон маань үнэхээр гайхамшигтай онгон дагшин байгальтай. Гэхдээ дэлхийн бусад улсаас хамаагүй илүүгээр байгаль орчны сөрөг өөрчлөлтөд өртөж буйг тоон үзүүлэлтүүд илэрхийлсээр, бидний нүдэнд ч илт харагдсаар байна. Цөөхөн тоо дурдъя.

  • Сүүлийн 85 жилийн хугацаанд манай орны агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр байна.
  • Нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн даац хоёр дахин багасжээ.
  • Хур тунадасны хэмжээ нутгийн зарим хэсэгт 10-40 хувиар буурч, мөстлөгийн талбай 50 хувиар хумигдаж, ширгэсэн булаг шанд тоогоо алджээ.

Байгаль эхээ нөхөн сэргээх, газрын доройтол, цөлжилт, энэ бүх асуудлыг шийдэхэд хойш суух хүн нэгээхэн ч үгүй гэвч үр дүнд хүрэхийн тулд багагүй хөрөнгө хэрэгтэй. 

COP хурлыг хөгжиж буй орнуудад зохион байгуулахдаа тухайн улсын байгаль орчны асуудлыг жишээ болгон ярьж, санал санаачилгыг нь сонсож, дэмжлэг ч үзүүлдэг.

Ногоон эдийн засаг гэдэг ойлголт бий болоод удаж байна. Хөгжиж буй оронд оруулсан ногоон хөрөнгө оруулалт нь дэлхий дахины байгаль орчны доройтлыг багасгахад нөлөөлдөг тул хөгжсөн орнууд их хэмжээний санхүүжилт өгдөг. Манай улс COP17 хурлын үеэр "Газар-Ус-Мод" сэдвийн хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар ажиллаж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаа. Олон улсын томоохон арга хэмжээ учир Гадаад харилцааны сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Нийслэлийн Засаг дарга гээд олон албан тушаалтан чиглэлийн дэд хороодыг ахлан өөр өөрсдийн салбарын асуудлыг хариуцан эрвийх дэрвийхээрээ оролцож байна. Б.Батбаатар сайд эх орноо төлөөлөн гадаадад олон чуулга, уулзалтад оролцон санаачилгаа танилцуулж, хөрөнгө оруулалт татахаар улс, орны сайд нартай уулзалт хийж, бас ч багагүй “амлалт” сонсож, яриа хэлэлцээ нь амжилтад хүрсээр яваа.

COP хурлыг НҮБ-ын стандартын дагуу хийдэг, зохион байгуулалтад НҮБ-ын Конвенцын нарийн бичгийн дарга нарын газар шууд оролцож, хяналт тавьж, хамтарна.

Дээр доргүй, дотоод, гадаадгүй хичээсээр л байгаа энэ хурлын зохион байгуулагч нь Монголын ард түмэн бид бүгдээрээ юм. Үр нь урт хугацааны хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд, түүний ачаар “сэргэх” газар, ус, мод, бидний амьдралын үндэс болсон байгаль эх минь байх болно. 

Ийнхүү аялал жуулчлалыг дээд цэгт хүргэж, Монголыг дэлхийн анхаарлын төвд оруулж, эх байгальд минь үр шимээ өгөх маш том хурал 200 гаруйхан хоногийн дараа Улаанбаатарт болох гэж байна. 

Бүгдээрээ хичээе, COP17 амжилттай сайхан болно оо.

Р.ГАНПҮРЭВ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 6 цагийн өмнө
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… Өчигдөр
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… Өчигдөр
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ, СЭЛБЭ 20 МИНУТ ТӨСЛҮҮДИЙН ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТҮҮДИЙГ… 2026/06/16
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
Ж.МЯДАГБАДАМ: ИХ ГОВИЙН МАНААЧ БАРИМТАТ КИНО МААНЬ БОЛГАРААС АЛТАН ЦОМ… 2026/06/07
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС О… 2026/06/07
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13