“Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллынхаа гурав дахь өдөр /2026608611/ Элсэн тасархай, Хархорин чиглэлд үргэлжиллээ.

Хархоринд хүрэхийн өмнө оролцогчид Элсэн тасархайд түр саатаж, тэмээ унан Монголын говь, хангайн зааг болсон байгалийн онцлогтой танилцав.

Үүний дараа Хархорум музейд зочилж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүх, археологийн олдворуудыг үзсэн юм. Хархорум нь Торгоны замын чухал зангилаа, өрнө дорны худалдаа, соёлын уулзвар байсныг музейн үзмэрүүдээр дамжуулан танилцуулсан нь “Торгоны замын жингийн цуваа” аяллын хувьд онцгой ач холбогдолтой байлаа.


Аялал цааш Хархорин сумын Улсын аварга малчин О.Баянмөнхийнд үргэлжилж, оролцогчид хангай нутгийн айлын ахуй, сүү цагаан идээ боловсруулах арга, ямаа саах, ноос савах, эсгий хийх уламжлалт үйлтэй танилцлаа.



Зочид өөрсдөө ноос савж үзэн, малын гаралтай түүхий эдийг өдөр тутмын хэрэглээнд хэрхэн боловсруулдгийг биечлэн туршив.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна