Шатахуун түгээх станцууд АИ92-ийн үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж, 3040 төгрөгөөр зарж эхэлжээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам "ОХУ наймдугаар сарын 1-нээс эхлэн нэг тонн АИ92 ийн үнийг 851 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Суурь үнэ нь нэмэгдэж байгаа учраас аж ахуйн нэгжүүдийн хувьд үнэ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн. Одоогоор Үнийн зөвлөл хуралдах тов гараагүй байна. Мөн дугаарын болон 50000 төгрөгийн хязгаарлалттай олгох зохицуулалт 15-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 16-ны ням гарагаас эхлэн хэвийн байдалд шилжинэ." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна