ХҮҮХДИЙН ХУВААРЬТ ХӨРӨНГИЙГ ӨМЧЛӨГЧ НЬ ХҮҮХЭД БАЙХ ЗАРЧМЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ


Монгол Улсын Их Хурал 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилсний нэг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан явдал юм. Энэхүү хуулиар гэр бүлийн харилцааг зохицуулж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бэхжүүлсэн. Тухайлбал, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг гэр бүлийн харилцааны үндсэн зарчим болгож, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ уг зарчмыг нэн тэргүүнд баримтална. Гэр бүлийг хүчирхийллээс ангид байлгах, төрөөс хүүхэд болон эмзэг бүлгийн гишүүдийг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг хуульчиллаа.

Үүнд: Хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрх: Хүүхдийн асрамжийг хэрэгжүүлэхээр тогтоогдсон эцэг, эсхүл эхэд хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг хуульчилсан. Энэхүү эрхэд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гадаад улсад зорчих, шашин шүтэх, эс шүтэх, авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиран зарцуулах зэрэг асуудал хамаарна. 

Эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагыг шинэчлэн тодорхойлж, гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээхээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгалаа. 

Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, эрх, үүргийг тодорхой болгов. Хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн ашиг сонирхол зөрчилдсөн нөхцөлд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий төлөөлөгч томилох зохицуулалтыг шинээр хуульчилсан. 

Хүүхдийн хуваарьт хөрөнгийг хамгаалах тогтолцоо бүрдэв. Хуваарьт хөрөнгийг тодорхойлж, өв залгамжлал, бэлэглэл, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, нөхөн төлбөр, оюуны өмчийн үр шим, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон хуульд заасан бусад үндэслэлээр хүүхдийн өмчлөлд шилжсэн хөрөнгө, хөрөнгийн эрхийг хамааруулна. Хүүхэд 14 насанд хүрснээс хойш өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч өөрчлөгдсөн нь хүүхдийн өмчлөх эрхэд нөлөөлөхгүй болно.

Хүүхэд төрөл, садантайгаа харилцах эрхтэй болохыг хуульчилж, гэр бүлийн өөрчлөлтөөс үл хамааран төрөл, садантайгаа тогтоосон харилцаа, гэр бүлийн орчин, хүмүүжил, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хамгаалах эрх зүйн баталгааг бүрдүүллээ.

Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээхтэй холбоотой зохицуулалтыг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчимд тулгуурлан шинэчилсэн.

Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэгдсэн аргачлалыг тогтоохдоо хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг харгалзана. Уг аргачлалд тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлага, хүүхдийн нас, тоо, хүүхэдтэй уулзах хуваарь зэргийг тусган хуульчиллаа. Эцэг, эх хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзах эрхгүй, тэтгэлгийн хэмжээ амьжиргааны доод түвшнээс багагүй байх, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй бол сонирхогч тал шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг тусгалаа.

Асран хамгаалах, харгалзан дэмжих тогтолцоог хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд тулгуурлан шинэчилж, асран хамгаалалт, харгалзан дэмжлэг шаардлагатай хүнийг нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн тогтоох, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох зохицуулалтыг боловсронгуй болголоо. Хүүхэд хамгааллын бодлоготой уялдуулан асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай хүүхдийг асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэхээс өмнө асралт гэр бүлд асруулахыг тэргүүн ээлжийн арга хэмжээ болгон хуульчилж, хүүхэд гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих эрхийг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Үүнээс гадна асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэрээ, тайлагнал, үйл ажиллагаанд тавих хяналт, хөрөнгө хамгаалах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, асран хамгаалах, харгалзан дэмжих харилцааг дуусгавар болгох үндэслэл, журмыг илүү тодорхой болгож, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэв.


Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, хэлэлцэн баталсан хуулиудаас онцолбол, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталснаар хүүхэд хамгааллын үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж, чанар, хүртээмжид эерэг өөрчлөлт авчрах нөхцөл бүрдлээ. Түүнчлэн Асралт гэр бүлийн үйлчилгээнд хамрагдах хүүхдийн хүрээг тодорхой болгож, дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг хамруулах эрх зүйн үндэс бий болов. Ингэснээр хүүхэд гэр бүлийн орчинд өсөн торних боломж нэмэгдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 3 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 15 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 17 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 19 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22