Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл Нийслэлийн Байгаль орчны газарт иржээ.
Тухайн газрын ойр орчмоор аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, ойролцоох бүс нутаг газраас нэн даруй холдохыг сануулсан байна.
Баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.
Иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн чиглэлд аялж, зугаалахгүй байхыг тус газраас сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна