ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...!

Admin
2 цагийн өмнө

Дэлхийн Хоёрдугаар дайн эхлэх хүртэл Оскар Шиндлер тийм ч журамтай, сайн хүн биш байлаа.

Ууж иднэ, наргиж цэнгэнэ, нацистын тэмдэг зүүчихээд боломжтой бүх хаалгаар орж гарч явдаг зальтай бизнесмэн байлаа.
1939 онд Польшийн Краков хотыг Германы арми эзлэхэд ч сэтгэл эмзэглэсэнгүй. Харин ч бүр хөрөнгөө өсгөх сайхан боломж гэж олзуурхжээ. Краков дахь еврейчүүдийн дампуурсан үйлдвэрийг хямдхан түрээслээд, хэдэн зуун еврейчүүдийг ажиллуулж эхлэв. Еврейчүүдэд цалин өгөхгүй. Яагаад гэвэл тэд бол гэмт этгээдүүд. Зүгээр л амьд үлдээж, ажиллууж буй нь буян мэт байв. Үүнийхээ үр шимээр Оскар Шиндлер их мөнгө хуримтлуулж чадлаа.
1942 он хүртэл Шиндлер Хаан шиг амьдарчээ. Орой бүр шахам үдэшлэг цэнгүүн зохиож, хамгийн сайн дарсыг шимж, хамгийн үнэтэй автомашиныг унана. Харин түүний үйлдвэрт ажиллаж байсан еврейчүүд орой харих бүртээ цөөрсөөр, алуулсаар байлаа.
1943 онд Краков дахь еврейчүүдийг хоморголон устгах ажиллагаа эхэлжээ. Тааралдсан еврейгээ буудан хөнөөх эрхийг цэргүүдэд өгсөн байна. Үүний дүнд гудамж талбайгаар нэг еврейчүүдийн цогцос хөглөрөх болов.
Энэ болгоныг Оскар Шиндлер өдөр бүр харж өнгөрнө. Тэгээд нэг л өдөр өөрийгөө эрс өөрчилжээ. Яасан бэ? гэхээр хэдэн жилийн турш хурааж, хуримтлуулсан хөрөнгөөрөө еврей ажилчдаа худалдан авч эхэлсэн байна.
Хорих лагерийн комендант нь Амон Гет. Амон Гет бол гэрийнхээ балкон дээрээс хоригдлуудыг буудан хөнөөж зугаагаа гаргадаг офицер. Шиндлер тэр хоёр хамтдаа наргисаар нэг л мэдэхэд ойр дотно найзууд болсон байлаа. Ер нь Шиндлерт бүрэн итгэдэг.
Энэ харилцаагаа ашиглаад Шиндлер хорих ангиас ажилчдаа авч, аварч эхэлжээ. “Энэ хөгшин үү? Машинист шүү дээ. Хамгийн шилдэг нь гэж байгаа. Орлуулах хүн олдохгүй. Энэ хүнийг надад бүрэн даатгаад өгчих” гэх зэргээр “найрсаар” ажилчдаа авах болжээ. Гэхдээ мэдээж, зүгээр авахгүй. Заавал “юм” атгуулна. Ингэж л фашистуудын хоморголон устгалд орох байсан олон зуун хүнийг нэг нэгээр, арав арваар нь худалдан авсаар байлаа.
Дараа нь Германчууд дайнд ялагдаж, түрэгдэж эхлэх үедээ хорих лагериудаа устгаж, хоригдлуудыг улам олноор нь хөнөөж эхлэв. Тэр цагт Шиндлер үйлдвэрийнхээ ажилчдыг аваад улсын гүн рүү орохоор шийджээ.
Ингээд авч явах ажилчдынхаа нэрсийг гаргав. 1200 ажилчны нэр дурайлган бичээд, бүгдийг нь авах гэж үзэв. Энэ хүмүүс дотор түүний үйлдвэрт ажилладаггүй ч еврейчүүд байлаа. Хүн, хүүхэд бүрийг мөнгөөр худалдан авсан гэдэг. Хөрөнгөө бараг барагдтал худалдан авсаар байв.
Гэтэл тохиолдлоор 300 эмэгтэй ажилчныг нь ачсан вагон үйлдвэр байгаа газар руу биш харин Освенцимийн хорих лагерь руу явчихжээ. Освенцим бол оршуулга, тамлалын газар. Тэнд хоригдлуудыг газын камерт хийж, хөнөөдөг байлаа.
Эмэгтэй ажилчдаа Освенцим рүү алдсанаа дуулмагцаа Шиндлер хувийн нарийн бичгийн дарга герман эмэгтэйгээ яаран араас нь явуулжээ. Мэдээж, асар их хэмжээний мөнгөтэй явуулсан байна. Ингээд азаар тэр 300 эмэгтэй ажилчныг эргүүлэн авчирч чаджээ. Освенцимоос олон тооны хоригдлыг авч гарч чадсан ганц түүх энэ гэдэг. Тэр түүхийг Оскар Шиндлер бүтээсэн юм.
Бруннлицад үйлдвэрээ шилжүүлсэн Шиндлер одоо дараагийн арга руугаа оржээ. Зэвсгүүдээ зориудаар алдаатай, ажиллагаагүйгээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Эсвэл цаг хугацаандаа яагаад ч амжсангүй гэж аргалах болжээ. Гэлээ ч түүнд хариуцлага тооцохгүй. Яагаад гэвэл цагдаа, хяналтынхныг бүгдийг нь худалдаад авчихсан. Тийм болохоор 6 сарын хугацаанд тэр үйлдвэрт 1200 ажилчин амар жимэр, айх түгших зүйлгүй амьдарсан байна.
Үйлдвэртээ нэг ч ажилчныг буудан хөнөөхгүй, хүч хэрэглэхгүй байхыг хяналтынханд Шиндлер өөрөө биечлэн анхааруулж, журам тогтоожээ.
Тэгээд эцэстээ 1945 оны тавдугаар сарын 8 болов. Герман улс бүрэн бууж өгөв. Энэ өдөр тэр үйлдвэрийн ажилчид цуглаад алтан шүд цуглуулж байгаад хайлуулж, бөгж хийж өгсөн байдаг. Кино дээр нь гардаг дээ. Тэр алтан бөгж дээр “Нэг хүнийг аварсан хүн бүх Дэлхийг аварсантай ялгаагүй” хэмээн сийлжээ.
Тэр бөгжийг хуруундаа зүүхдээ Шиндлер нулимсаа барьж дийлсэнгүй.
“Үгүй ээ, би илүү олон хүнийг аварч чадах байсан. Энэ машиныг зарахад л би 10 хүнийг аварчихна. Би дутуу хийсэн, илүү олон хүнийг аврах ёстой байсан юм” хэмээн уйлж байжээ.
Түүний л ачаар амьд үлдсэн хүмүүс тайвшруулахыг хичээж, сайн сайхан үгс хэлсэн ч Шиндлер толгойгоо сэгсэрсээр байсан гэдэг.
Дайны дараа тэрбумтан Оскар Шиндлерт хөрөнгө үлдсэнгүй. Үйлдвэр ч байхгүй. Тэр цагаас хойш аврагдсан еврейчүүд Шиндлерийг тэжээн тэтгэх болжээ. Үлдсэн амьдралынх нь турш дэмжиж, тэтгэсэн юм билээ.
Бусдын амийг аврахын төлөө өөрийн бүх хөрөнгөө үрж, юу ч үгүй хоцорсон Оскар Шиндлер 1974 оны аравдугаар сарын 9-нд Германы Хильдесхаймд таалал төгсжээ.Тэр 66 настай байлаа.
Өөд болсных нь дараа еврейчүүд шарилыг нь Иерусалимд аваачиж, Сион уулын энгэрт орших католик шашинтнуудын оршуулгын газар хүндэтгэлтэйгээр байршуулсан байна. Тэр оршуулгын газар Германы нацист намын ганцхан гишүүний шарил байдаг нь Оскар Шиндлерийнх гэнэ билээ.
Шарилын чулуун дээр нь “Хавчигдаж зовсон 1200 еврей хүний амийг аварсан мартагдашгүй эрхэм” гэж бичсэн байдаг ажээ.
Шиндлер анх Польшид зүгээр л мөнгө олох гэж очсон худалдаачин байлаа. Олон ч жил худалдаа наймаа хийж, их ч мөнгөтэй болсон юм. Гэлээ ч тэр үхэл аллагыг хараад дөжрөлгүй, хүнээ алдалгүй харин ч бүр аврахын төлөө өөртөө байгаа бүхнээ зориулсан үнэхээр мартагдашгүй нэгэн байжээ.
Одоо Шиндлерийн аварсан еврейчүүдийг тоолбол 20 000 дөхнө.
Ийм олуулаа болж, өргөжин дэлгэрэх замыг нь нээсэн хүн бол Оскар Шиндлер юм.

Р.ГЭГЭЭ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАРУУН, ЗҮҮН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГ… 1 цагийн өмнө
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2 цагийн өмнө
FRIED PEANUTS/CACAHUETES FRITOS ДАВСГҮЙ, ХУУРСАН ГАЗРЫН САМРЫГ ХЭРЭГЭЛ… 2 цагийн өмнө
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 20 цагийн өмнө
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 21 цагийн өмнө
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 23 цагийн өмнө
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ АСУУДЛААР ҮНИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ, ДУГААРЫН БОЛОН… Өчигдөр
НИЙСЛЭЛД АВТОЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫГ ХЯНАН ҮЗЭЖ, САНАЛ Х… Өчигдөр
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 4.6 ХУВЬ, ЖИЛИЙН 20.2 ХУВИАР НЭМЭГДСЭН НЬ Н… Өчигдөр
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА Өчигдөр
ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17 Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… Өчигдөр
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: АЛЬ НЭГ САЛБАРЫН ЭРХ АШИГ БУС, НИЙТ ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ Т… Өчигдөр
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 2026/08/13
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05