УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 23-25 ХЭМ ДУЛААН

Admin
1 цагийн өмнө

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

Халх голын сав газраар усархаг бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 08-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +13...+18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +18…+23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, үдээс хойш бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, оройдоо бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.

2026 оны 8-р сарын 23-наас 2026 оны 8-р сарын 27-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна. 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст  дулаарна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЛИСА ФРЕЙНДЛИХ 91 НАСАНДАА ХАТАН ХААН МАРИЯ ФЁДОРОВНАГИЙН ДҮРИЙГ БҮТЭ… 49 минутын өмнө
​КОП17: УУГУУЛ ИРГЭДИЙН УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ ГАЗАР, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 23-25 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 17 цагийн өмнө
КОП17: МОНГОЛБАНК ТОГТВОРТОЙ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛА… 17 цагийн өмнө
КОП17: ХОТЫН ДАРГА НАРЫН ФОРУМ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, КОНВЕНЦЫН… Өчигдөр
С.АМАРСАЙХАН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНД ӨРТӨЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЭ… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН ХИЙЖ, 3111 ИРГЭНД 107.1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН… Өчигдөр
ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ Өчигдөр
ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРГИЙГ ӨГЛӨӨ Өчигдөр
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… Өчигдөр
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… Өчигдөр
ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ИХ БРИТАНИД ЭРГЭН СУУРЬШИНА Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ КОП17-ЫН ҮЕЭР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ 2026/08/20
КОП17: КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛЧЭЭР БА МАЛЧДЫ… 2026/08/20
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/20
М.БИЛГҮҮНЗАЯА ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР АЛТАН М… 2026/08/20
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 2026/08/08
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 2026/08/08
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 2026/08/08
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
СЭЛЭНГЭ, ТӨВ, ӨВӨРХАНГАЙН НУТГААР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 2026/08/09
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЧАНГАТГАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛ… 2026/08/10
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН БАРУУН БОЛОН ХОЙД ХЭСГЭ… 2026/08/08
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14