КОП17: МОНГОЛБАНК ТОГТВОРТОЙ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛАВ

Admin
2 цагийн өмнө

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монголбанк оролцож, Монгол Улсын тогтвортой, ногоон санхүүжилтийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтыг дотоод, гадаадын төлөөлөгчдөд танилцуулж байна.Энэ хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр COP17-ын “Цэнхэр бүс”-ийн павильонд Монгол Улсын банкны салбарын тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого, хэрэгжилтийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Оролцогчдод энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, судалгаа, арга хэмжээний талаар гарын авлага, судалгааны бүтээл, богино хэмжээний дүрс бичлэгээр мэдээлэл хүргэв.

Мөн үеэр Toronto Centre, Luxembourg Sustainable Finance Initiative, Ernst & Young, NG Bank, Нидерландын хөгжлийн банк (FMO) зэрэг олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийж, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого, зохицуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.

Монголбанк уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос үүдэх эрсдэлийг мөнгөний болон санхүүгийн тогтвортой байдлын бодлого, зохицуулалттай уялдуулан авч үзэж буй туршлагаа энэ үеэр танилцуулсан байна. Тухайлбал, “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи” зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилт, банкны салбарын ногоон зээлийг нэмэгдүүлэх, байгаль орчны зорилтот урт хугацааны санхүүжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа хуваалцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2 цагийн өмнө
КОП17: МОНГОЛБАНК ТОГТВОРТОЙ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛА… 2 цагийн өмнө
КОП17: ХОТЫН ДАРГА НАРЫН ФОРУМ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, КОНВЕНЦЫН… 10 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНД ӨРТӨЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЭ… 11 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 12 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН ХИЙЖ, 3111 ИРГЭНД 107.1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН… Өчигдөр
ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ Өчигдөр
ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРГИЙГ ӨГЛӨӨ Өчигдөр
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… Өчигдөр
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… Өчигдөр
ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ИХ БРИТАНИД ЭРГЭН СУУРЬШИНА Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ КОП17-ЫН ҮЕЭР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ Өчигдөр
КОП17: КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛЧЭЭР БА МАЛЧДЫ… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
М.БИЛГҮҮНЗАЯА ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР АЛТАН М… Өчигдөр
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА Өчигдөр
С.НАРАНЦОГТ: СОРИЛТУУД МААНЬ НИЙТЛЭГ УЧРААС ШИЙДЛЭЭ Ч БИД ХАМТДАА БҮТЭ… Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГА… Өчигдөр
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 2026/08/08
БАТБААТАРЫН ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2026/08/07
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 2026/08/08
МОНГОЛБАНК КОЙН ИНВЕСТ КОМПАНИТАЙ ДУРСГАЛЫН ЗООСНЫ ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖ… 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОР, ИДЭР, ТЭС,… 2026/08/07
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 2026/08/08
СЭЛЭНГЭ, ТӨВ, ӨВӨРХАНГАЙН НУТГААР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 2026/08/09
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЧАНГАТГАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛ… 2026/08/10
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН БАРУУН БОЛОН ХОЙД ХЭСГЭ… 2026/08/08