РОДРИ: ҮЛ АНЗААРАГДДАГ ХҮМҮҮС ӨНӨӨДӨР ИЛ ГАРЛАА!


Францын алдарт France Football сэтгүүл 1956 оноос эхлэн Ballon d`Or буюу “Алтан бөмбөг” шагналыг хувь тоглогчийн амжилт, авъяас чадварыг үнэлэн олгосон түүхтэй.

Коронавирус цар тахлын үеэр улирал нэг удаа тасалдахад тус шагналыг олголгүй өнжсөнөөс бусдаар үргэлж ялагчийг тодруулж ирсэн.

Тэгвэл энэ жил тус шагналыг Испанийн шигшээ болон Английн “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Родри хүртлээ. Испанийн шигшээ энэ жил Европын аварга болсон бол “Манчестер Сити” Английн аваргаар тодорсон. Энэ бүх ялалтад Родри багийнхаа гол цөм, найруулагч нь байсан.

Гэхдээ хөлбөмбөгийн түүхийг харвал том шагналуудыг ихэвчлэн довтлогчид, гоол олон оруулдаг хөлбөмбөгчид хүртдэг. Үүн дээр мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчин, бодлоготой пиар кампанит ажлууд ч нөлөөлдөг.

Тэгвэл Родригийн хувьд сошиалд хаяггүй. Даруухан гэх бүлэгт хамаарах хүмүүсийн магадгүй “хамгийн даруухан” ангилалд багтах нэгэн. Тиймдээ ч тэрбээр баярын үгс хэлэхдээ “Энэ бол Испанийн хөлбөмбөгийн ялалт юм. Шави, Иньеста, Касильяс, Бускетс” нар энэ шагналыг хүртэхээр гавъяа байгуулж, амжилтад хүрсэн хүмүүс ч гэлээ хүртэж чадаагүй. Мөн үл анзаарагддаг хагас хамгаалагчдын хувьд өнөөдөр ил гарсан өдөр боллоо” хэмээн мэдэгджээ.

Испанийн хөлбөмбөгийн ялалт гэх өгүүлбэрийн тухайд бол хамгийн сүүлд 1960 онд Испанийн шигшээ болон “Барселона”-гийн Луис Суарес “Алтан бөмбөг” гардсанаас хойш энэ улсаас тус шагналыг өчигдрийг хүртэл хүртсэн хөлбөмбөгч байгаагүй. Өөрөөр хэлбэл, 64 жил тасарсан шагналыг Родри авч ирлээ.

Родри яг энэ сэдвээр хэдэн сарын өмнө ярилцлага өгөхдөө ярьсан нь өнөөдрийн санал асуулгын дүнд ямар нэгэн нөлөө үзүүлж, Испанийн хөлбөмбөгийг хүндэлж, үнэлэхдээ Родригийн нэрийг “дугуйлсан” хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй юм.

Энэ удаад Родри шалгарна гэдэг бол Европын Аваргыг Аваргуудын лигийн аваргаас илүү өндрөөр үнэлсэн явдал гэж ойлгож болох биз ээ.

Сошиалд байдаггүй тухайгаа Родри ярилцлагадаа ингэж тайлбарласан байдаг.

- Өөрөө сошиалд огт байхгүй юм билээ. Твиттер, инстаграм гээд ер нь хаа ч алга. 2024 он гарчихаад байдаг. Өөр шиг чинь хүний хувьд их хачин санагдлаа. Яагаад ингэдэг юм бэ?

- Энэ бол настай хамаагүй юм л даа. Яагаад гэвэл би багадаа ийм шийдвэр гаргасан. Сошиал ертөнц бий болж эхлэх үед гаргасан шийдвэр маань. Би харьцангуй эрт өөрийн гэсэн бодолтой болж, бусад хүмүүсийг өөртөө, өөрийнхөө амьдралд огт нөлөөлүүлэхгүйгээр хүссэнээрээ, өөрийнхөөрөө амьдраад сурчихсан хүн. Сошиал ертөнц бол бусдын үзэл бодол дээр үндэслээд өөрийн бодлоо дэлгэхэд зориулсан зүйл шиг санагддаг. Ер нь би зайлшгүй хэрэгтэй гэж мэдэрч байгаагүй. Одоо байгаа минь сайхан л байна. Энэ шийдвэр зөвхөн миний хөлбөмбөгчийн замналд бус амьдралд минь зөв нөлөө үзүүлсэн гэж боддог.

- Өөрийнхөөрөө амьдарна гэж яг юуг хэлж байна вэ?

- Хийсвэр орчинд бус харин бодит амьдрал дээр хүмүүстэй танилцаж, харилцаж амьдрахыг хэлж байгаа юм. Эргэн тойрныхон, найз нөхөд, гэр бүлтэйгээ л хамт байх дуртай. Сошиал ертөнцөд сонирхолтой юм олон байдгийг мэднэ. Гэвч танихгүй олон хүнтэй харилцаа холбоотой байна гэдэг надад тохирох, таалагдах зүйл биш. Сошиалын 1000 зурвасаас ганц хүнтэй сайн ярилцахыг би дээр гэж боддог. Хүмүүст хачин сонин санагдана гэдгийг ойлгож байна. Хөлбөмбөг гэдэг олны өмнө байдаг ажил хийдэг хэрнээ ингэнэ гэхээр хачин л санагдана. Гэхдээ илүү тавтай байдаг юм.

- “Түүнд шивээс, элдэв чимэглэл байхгүй. Тэр бол жинхэнэ хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч” гэж Пеп Гвардиола чиний тухай хэлсэн байсан. Энэ нь ямархуу хөлбөмбөгч болохыг чинь тодорхойлж байгаа хэрэг мөн үү?

- Зарим талаараа тийм. Юу хийж байгаа, яаж хийж байгаа нь тэр хүнийг тодорхой хэмжээгээр тодорхойлж байдаг. Маркетинг, сошиал гэх мэт зүйлээр оролддоггүй хүмүүс ажилдаа, амьдралдаа илүү анхаардаг юм шиг санагддаг. Мэдээж, хүн шивээстэй, элдэв янзын гоёл зүүсгэлтэй байж бололгүй яахав. Үүнийг би үгүйсгээгүй шүү /инээв/... хэмээн тэр өгүүлж байсан юм.

Ийнхүү Родри “Алтан бөмбөг”-төн боллоо.

Винисиусийг энэ шагналыг авчихжээ гэх яриа сүүлийн өдрүүдэд хүчээ авсан байлаа. Гэвч ачир дээрээ аман хүзүүнд бичигдэв. Сураг сонсоход, “Реал Мадрид”-ынхан Винисиусийг “Алтан бөмбөг” гардана гээд нислэг захиалчихсан байж. Гэвч Родри шалгарсныг сонсоод нислэгээ цуцалсан ажээ. Бүр бүгдээрээ очоогүй шүү.

Шилдэг дасгалжуулагчаар шалгарсан Карло Анчелотти ч, Оны шилдэг эрэгтэй багаар нэрлэгдсэн “Реал Мадрид”-ын хөлбөмбөгчдөөс хэн нь ч очсонгүй. Зарим мэдээллээр бол France Football-ийн удирдлагаас гадна “Алтан бөмбөг”-ийг хэн гардахаар болсныг L`Equip-ийн захирал мэдэж байсан л гэнэ. Ямартай ч мэдээллийн нууц задарч, Мадридын клубынхэн эгдүүцсэндээ очсонгүй. Тэд хаанаас дуулсан бэ? гэвэл “Манчестер Сити”-гийнхнээс олж мэдсэн гэх мэдээлэл үзэгдсэн.

“Алтан бөмбөг” бол зөвхөн хувь хөлбөмбөгчийн л шагнал. Үүнд, багийн амжилт чухал уу, эсвэл авъяас чадвар уу, үгүй бол хамгийн олон гоол оруулсан нь шалгарах ёстой юу гэх тал дээр маргаан он жил илжирч ялзартал яригдсаар байдаг. Тиймээс энэ сэдвээр яриа гарсаар байх болно.

Ингээд эцэст нь Родригийн “Алтан бөмбөг”-өө тэвэрчихээд хэлсэн гурван өгүүлбэрээр нийтлэлээ өндөрлүүлье. “Яг над шиг гэмтэл авсан Карвахалийг би дурдмаар байна. Тэр ч гэсэн миний адил энд зогсох гавъяатай. Мөн энд мөдхөн Ямаль зогсох болно”.

.

Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 2 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 2 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 3 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 14 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС 21 цагийн өмнө
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ Өчигдөр
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17 2026/02/02
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… 2026/02/02