УИХ-ЫН ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон тус Байнгын хорооны гишүүд өчигдөр /2024.10.15/ Шүүхийн сахилгын хороонд ажиллалаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2021 онд байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын нийт шүүгчдийн сахилга, хариуцлагын асуудлыг шийдвэрлэдэг, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй ажилладаг.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ард иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг дээшлүүлэх, иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд бид юунд анхаарах вэ гэдэг асуудлыг тодорхойлохын тулд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд ажиллаж байна гэлээ.

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед шүүхийн байгууллагын төсвийн хараат бус байдлыг бий болгоход УИХ-аас онцгой анхааран ажиллана гэв.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар шүүх байгууллагын сахилгын асуудлыг Үндсэн хуульд тусган, Шүүхийн сахилгын хороог байгуулсан бөгөөд сахилгын хорооны гишүүдийн ажил үр дүнтэй байснаар иргэн хуулиараа хамгаалагдсан эрх, эрх чөлөөтэй амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Үүнийг Улсын Их Хурал бүх талаараа дэмжин ажиллах болно гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Дав.Цогтбаатар, М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин нар Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал, эдийн засгийн баталгаатай холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн тус Хороонд иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж, дүгнэлтэд үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр дорвитой алхам хийхийг санал болгов. Энэ нь шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн хэрэгжилт, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхтэй шууд хамааралтайг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 11 цагийн өмнө
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 13 цагийн өмнө
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… 15 цагийн өмнө
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ Өчигдөр
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… Өчигдөр
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО Өчигдөр
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… Өчигдөр
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… Өчигдөр
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… Өчигдөр
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … Өчигдөр
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 2026/10/22
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 2026/10/22
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 2026/10/22
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 2026/10/22
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 11 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22