TheMongolz "PGL Major Copenhagen"-д оролцох эрхээ авлаа


CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн урьдчилсан шат үргэлжилж байна

  • Монголын TheMongolz баг Хятадын Lynn Vision багийг хожиж major-ын эрхээ авлаа

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц "PGL Major Copenhagen 2024"-ын эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн "Asia-Pacific RMR" Хятадын Шанхай хотод үргэлжилж байна.

Тэмцээний сүүлийн өдөр Монголын TheMongolz баг major-т оролцох эхний эрхийн төлөө Хятадын "Lynn Vision" багтай тоглож 2-0 (Ancient 13-8, Nuke 13-3) харьцаагаар хожлоо.

TheMongolz эхний шатанд хоёр монгол тоглогчтой Myth Avenue багийг Ancient 13-4, Дээд хүснэгтийн хагас шигшээд монгол дасгалжуулагчтай, Австралийн Grayhound Gaming багийг Ancient 13-4 харьцаагаар тус тус хожоод байсан юм.

CSGO-өөс CS2-руу шилжсэнээс хойших анхны major Данид болохоор товлогдсон бөгөөд bLitz, Techno4K тэргүүтэй монгол залуус CS2-ын анхны major-той sticker-тэй болохоор боллоо. Энэ бол TheMongolz багийн хоёр дахь, bLitz, Techno4K нарын дөрөв дэх, 910, mzinho, Senzu нарын анхны sticker юм.

Asia-Pacific RMR-т Ази, Номхон далайн шилдэг 8 баг оролцсон ба үүнд Монголын "TheMongolz", "ATOX Esports" багууд болон монгол тоглогчтой "Myth Avenue", монгол дасгалжуулагчтай Австралийн "Grayhound Gaming" багууд багтаж байна.

1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" гуравдугаар сарын 17-31-ний хооронд Данийн нийслэлд болно. Тус тэмцээнд Ази тивээс хоёр баг оролцох боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАКСИНЫ ЖОЛООЧ 57 минутын өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 3 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 3 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 4 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 15 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС 22 цагийн өмнө
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ Өчигдөр
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ 2026/02/02
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17 2026/02/02