ТАКЭРҮФҮЖИ: НАСАН ТУРШДАА ХАРАМСАНА ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙСАН ...



Японы Мэргэжлийн сумогийн 2024 оны Хару башё дуулиантай болж өнгөрлөө. Тэмцээний эхэнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр Исэгахама дэвжээний ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг гэж олон хүн бодож байсан бол нөхцөл байдал хэний ч төсөөлөөгүйгээр эргэж, дээд зиндаанд анхны башёдоо барилдаж буй Такэрүфүжи түрүүлэв. Сонирхолтой нь Такэрүфүжи бол Тэрүнофүжи аваргын адил Исэгахама дэвжээний бөх.

24 настай, 183 сантиметр өндөр, 141 кг жинтэй Такэрүфүжи мэргэжлийн сумод ердөө 10 башё барилдахдаа таван зиндааг түүртэлгүй туулж, Макүүчид гарч ирсэн юм. 10 башёд нийтдээ 79 барилдаан хийхдээ 69 давж, 10 уналаа. Мөн зургаан зиндааны дөрөвт нь /жонокүчи, жонидан, жюүрёо, макүүчи/-д түрүүлээд амжлаа. Мөн Жонидан, Жонокүчи, Санданмэ, Жюүрёо зиндаанд тус бүр ганц башё барилдаад дэвшсэн бол Макүшитад дөрвөн башё барилджээ.


Түүний жинхэнэ нэргийн Ишиока Микиа гэнэ. Харин сумогийн нэр нь Такэрүфүжи Микиа. Зургаан настайгаасаа сумогоор хичээллэсэн энэ залуу Японы Эзэн хааны цомыг эхнийхээ дайралтаар авчихаад ярихдаа “Хэрвээ сүүлчийн өдөр барилдахгүй бол насаараа харамсана гэдгээ мэдэж байсан” гэжээ. Хэргийн учир нь 14 дэх өдрийн барилдаанд Асаноямад унахдаа шагайгаа гэмтээчихсэн юм. Бүр тэргэнцэр дээр түрүүлэн заалнаас гарсан. Гэмтчихсэн учир маргааш барилдах эсэхдээ эргэлзэж байтал дэвжээнийх нь бөх, ёкозүна Тэрүнофүжи “Чи чадна. Дахиад ийм боломж олдохгүй ч байж мэднэ шүү” гэжээ. “Тэр үгийг сонсмогц унтраалгын товчлуурыг дарахаар гэнэт асчихдаг шиг юм болсон. Хоёр дахь “Би” ч босоод ирэх шиг санагдсан. Гэнэт л зүгээр алхаад эхэлсэн. Үнэндээ өөрөө өөрөөсөө айсан шүү” хэмээгээд инээмсэглэжээ.


“Хэрвээ та бүхэн намайг дахиад гэмтэлтэй хэрнээ үүн шигээ барилдаарай гэвэл би яасан ч чадахгүй. Яагаад ч чадахгүй. Харин энэ удаад зөвхөн хүсэл тэмүүллийнхээ хүчээр л барилдаж, давлаа. Юу болоод байгааг ч үнэндээ төсөөлж мэдэхгүй л байна. Миний хамгийн дэврүүн мөрөөдлийг ч давсан үйл явдал боллоо” хэмээн Такэрүфүжи өгүүлжээ.
Түүнээс өмнө дээд зиндаанд дэвшсэн анхны башёдоо түрүүлсэн бөх байсан. Гэхдээ тэртээ 1914 онд буюу 110 жилийн өмнө юм. Бүтэн 110 жил шүү дээ! Тэгэхээр ямар гайхамшигтай амжилт вэ гэдэг нь ойлгомжтой биз ээ.
Гэхдээ дээд зиндааны 42 бөхийн хамгийн доогуур буюу маэгаширагийн 17 дээр бичигдэж барилдсан нь нөлөөлсөн байхыг бас үгүйсгэх аргагүй. Том цолтой бөхчүүд хэд хэдэн удаа унаж, түүнд түрүүлэх боломж олгосныг ч бас бодолцох ёстой. Тэрүнофүжи л гэхэд нурууны гэмтлийн улмаас башёг орхиж, өмнөх башёд ёкозүна цолны төлөө дайралт хийсэн озэки Киришимагийн барилдаан энэ башёд болж өгсөнгүй. Ямартай ч энэ удаагийн башё олон арван жилийн турш яригдах онцгой нэгэн амжилтаар ялгарлаа.
.
Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 10 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 10 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 11 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 12 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 14 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 16 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 16 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 18 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 19 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11