Д.ОЮУН: "ХУЛАН ХОНГОР" ДУУ ТА ХОЁРЫН ӨМЧ БИШ


Дуучин Д.Бурмаа, Э.Мөнгөнчимэг нар "Хулан хонгор" дууны талаар маргаан дэгдээгээд амжсан. Тэгвэл уг дууны аяыг нь зохиосон нэрт хөгжмийн зохиолч Гончигдамбын Дарамзагдын охин Д.Оюун цахим хуудастаа ийнхүү бичжээ.

Д.Оюун "Хэд хоног найзуудтайгаа хөдөө яваад ирсэн чинь цахим орчноор дүүрэн Д.Цэдэв гуайн шүлгэнд аавын маань аяыг нь зохиосон “Хулан хонгор” дууг минийх чинийхдээ тулан маргаж булаацалдсан хоёр дуучны тухай шуугиж байх юм?!
Зарим нэг сурвалжлага, бичвэр нэвтрүүлгийг нь үзлээ. Уг нь би энэ хоёр залуу дуучинг их үнэлдэг байлаа. Харин энэ удаа эрхэм дуучид маань дуучин хүний нийгэмд нөлөөлөх, манлайлах, соёлын өвийг хадгалах, түгээн сурталчлах үүргээ умартан арай л өндөр Эго-той байна уу даа? гэж харамсан бодов.
Манай СУИС-ийг төгссөн дуучид Дэлхийд алдар цуугаа мандуулан эх орноо сурталчилж өндөр ёс суртахуунтай явж байгааг хараад маш их бахархаж эрдэмлэг, авьяаслаг эрхэм багш нарынх нь ач гавьяа юм даа хэмээн бишрэн боддог юм. Харин энэ хоёр нөхөр тэр сайхан сургууль, эрдэмтэн багш нарынхаа нэр хүндийг арай л хазайлгачихсангүй дээ… Ер нь дуучин хүн гэдэг нийгэмд чухал үүрэгтэй бөгөөд тэд олон нийтийн өмнө тодорхой хариуцлага хүлээдэг. Дуучид соёлын өв, үндэсний болоод сонгодог урлаг, ардын урлаг, орчин цагийн дуу хөгжмийг түгээх, сурталчлах, дараагийн үеийнхэнд үнэн зөвөөр хүргэх үүрэгтэй хүмүүс гэж би бодох юм?!
Гэтэл энэ хоёр бүсгүйн хувьд Оюуны өмчийн хуулийг огт судлаагүй, зохиогчийн эрх гэдэг юмыг огт мэдэхгүй “ Тас харанхуй” явж байх юм?!
Бүр гайхалтай???!!!
Уг нь мэргэжлийн сургууль төгсгөсөн дуучид биз дээ???!!!
Уран бүтээлчид бэлтгэж байгаа Их дээд сургуульд зохиогчийн эрхийн тухай хичээл заавал орсон л байж таарна даа! Хоёр нөхөр хичээлээ тасалдаг байсан юм болов уу???!!!
Дуучин Burmaa Davaa, Дуучин Э.Мөнгөнчимэг хоёр минь би зүгээр л бүдүүлгээр та хоёрт ойлгуулахыг оролдъё доо. Мэргэжил бүхэн сайхан!!!


Их барилгаар жишээ авья, барилгад өрлөгчин, будагчин, шаварчин засварчин гээд л олон чухал мэргэжилтэй хүмүүс ажилладаг. Гэхдээ тэд архитектор, инженерийнхээ зохион бүтээсэн зураг төслөөс өчүүхэн ч хазайхгүйгээр өрлөг, шавар, будгаа хийдэг. Тэд бол гүйцэтгэх ажилчид. Их урлагт дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин хүн бол эдний л ижил гүйцэтгэх ажилчид!!! Архитектор, инженер нь “Хөгжмийн зохиолч, яруу найрагч, бүжиг дэглээч, найруулагч” нар юм. Иймд эдгээр хүмүүсийн зохиож бүтээсэн зүйлийг олон түмэндээ өөрийн мэргэжил авьяасын хэмжээгээр л та бүхэн хүргэн дамжуулагчид болохоос зохиогчид биш!!! Хэн нэгэн хөгжмийн зохиолчийн бүтээлийг “миний дуу””миний хөгжим” гээд гүйцэтгэн тоглогчид өөрсдийн нэрээ тод томоор бичүүлж, авторын нэрийг шоргоолж шиг үл харагдам жижгээр бичүүлж байгаа нь таны хүмүүжил соёлын хэмжүүрийг л илтгэж буй хэрэг!!! Иймд минийх гэж маргалдах нь дэндүү ёс зүйгүй хэрэг шүү дээ!!!
Тийм учраас “Хулан хонгор” дуу та хоёрын өмч биш!!! Би ч хөгжим мэдэхгүй гэхдээ маш багаар гадарлана.
Харин та хоёр хоёулаа дахилтын сүүлийн хоёр тактыг буруу дуулж дутуу барьсныг мэдэж байгаа!!! Эх зохиолоо эхлээд сайн судалж байж дуулж бай!!! Эзнээс нь зөвшөөрөл авч бай!!!" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23