О.НАСАНБУРМАА: ГАДААДЫН ТАМИРЧИД ӨРСӨЛДӨГЧИЙН СУДАЛГАА ХИЙХ ГЭЖ БҮТЭН БАГ АЖИЛЛАДАГ, МАНАЙХ...


Дэлхийн 4 удаагийн медальт, МУГТ Очирбатын Насанбурмаа цахим хуудастаа тамирчдад учирдаг саад бэрхшээл, сэтгэл зүй, гадаад улс оронд бөхөө хэрхэн бэлддэг,  яаж судалгаа хийдэг, гэтэл манайханд ийм зүйл байдаггүй талаар бичжээ. 

О.Насанбурмаа "Олимп үзээд л хэдэн тамирчидаа, хамт олоноо, хэдэн багш нараа бодоод л байдал ямархуу, уур амьсгал ямархуу байгааг бол сэтгэл зүрхээрээ мэдэрч байна шүү..
Хөөрхий хэдэн багш нар минь хүнтэй ч олигтой дугарч чадахгүй барайсан хэдэн царайтай нөхдүүд, удирдлагууд болон хөгжөөн дэмжигчид өөр хүн харахаараа шавь нарынхаа өмнөөс гэм хийцэн юм шиг гөлөлзөөд л.. Хэдэн ялагдсан тамирчид нь хүнтэй таарчихгүймсан гээд л энэ тэрүүгээр нуугдацгаах маягтай, нөгөө кинон дээр гардаг үл үзэгдэгчийн хувцас байдаг бол бараг өмсмөөр санагдаад явж байгаа байхдаа!
Монголдоо очихоороо хүний нүдэнд өртчихгүйхэн шиг тv, ярилцлага авч байгаа сэтгүүлчийн дуранд өртөж олон хүний амны хэл бай болчихгүйхэн шиг чимээгүйхэн гэртээ ээж, аав, хань ижилдээ очихыг хүсэж байгаадаа ивий минь гэж.

Улс, Эх орны нэрийг өндөрт өргөж, авсан цолоо хамгаалж, олон хүний итгэлийг алдахгүй барилдах юм шүү гэж хичээх айдас!
Заримдаа санасандаа хүрч чадахгүй хожигдчихоор амиа хорлоод, эсвэл хаашаа ч хамаагүй алга болчихмоор аймар сэтгэлзүй тархинд орж ирдэгшдээ.
Харамслын нулимс, барилдсаны маргааш өдрийн, сэтгэлийн хөндүүр, биеийн булараа, шөнө унтаж чадахгүй тарчлах барилдааны талаарх анализ, хоол ч орохгүй, цээжинд тээглэсэн хар юм, ёстой болдог бол цаг хугацааг буцаачихмаар санагдаад л..
Дээрээс нь сошиалын балбалт за тэгээд дуус дуус.
Татварын мөнгө, Улсын мөнгө, дэвжээний алчуур, газар үзэж зугаалж, гадаад орон үзсэн ч гэх шиг, өндөр нам, өргөн бүдүүн, эмээ, өвөө, харьсан бөх, арчаагүй гуйлгачин, түүлгэчин за өөр юу юу ч билээдээ хаха.
Иймэрхүү дайралтын үед ёстой ард минь бат зогсож байгаа ээж, аав, гэр бүлээ л бодож өөрийгөө зоригжуулж тэсдэг байсандаа нэрээ..
Ёооё ингээд л бодохоор дотор давчидаж байна шүү!
Би л гэхэд 2016 оны Олимпоор хожигдсон шокноосоо гарч чадалгүй 7 жил болсон байдаг юм барилдаанаа эргэж үзэж чадахгүй халгаад, аль болох дурсахгүй, санахгүй, бодохгүй явсаар байгаал арай гэж өнгөрсөн жил үзсэн чинь харин өөрөөрөө бахархсан гээд л бод. Манай бөхийн хөгжил бол гадаад оронтой харьцуулаад байхаар тийм ч хөгжилтэй бишшүүдээ!!!
Жишээ нь би: Японд хамтарсан бэлтгэлийн үеээр болон тэмцээний үеээр хэд хэдэн удаа очиж байлаа. Жингээ үзүүлсэн тамирчин болгонд зориулсан тусдаа хоолтой, хэдэн кг хассан, ямар хүч энерги зарцуулсан, тэр болгоныг нь тооцож, дутагдсан уураг, эрдэс, менериал багтсан зориулалтын хоол, бүр жижигхөөн хөөрхөн нэртэй цүнхтэй тогоо нар нь бэлдчихсэн байдагшдээ!
Манайхан юу иддэг гэж үү!
Сайхан шуузтай бэлэн гоймон, монгол лапша, бүлээн бор цай тэгээд л тэр..
Хэдэн кг хасаад, хичнээн менериалаа алдсанаа ч мэдэхгүй дэвжээн дээр нэг л их ална, хожно гэсэн зорилготой..Дутагдсан эрдэсээ нөхөж чаддаггүйгээсээ болоод олон тамирчин бэртлээс салахгүй байгаамшдээ!!!
Гадны орны тамирчид чинь Өрсөлдөгчдийн судалгаа хийх гэж бүтэн баг ажилладаг шүүдээ,
Бие халаалтын заалнаас барилдах дэвжээ хүртэл хоорондоо станцаар яриад, нэг жижиг өрөөнд 7-8 залуучууд суучихсан том дэлгэцэн дээр, ганцхан хүнийг тал талаас нь бичлэг хийчихсэн ярилцаад, удаашруулж үзээд л, аль гар нь түрүүлж ирдэг, хэд дэх секундэд хөлөө хаана гишгэхийг нь хүртэл судалсан байдаг юм байналээшдээ. Баруун өрөө, зүүн өрөө, өрсөлдөгч тамирчинд ямар реплекс байдаг, сул тал, давуу тал нь гээд л.. Манайхан яахавдаа хэдэн багш нартайгаа ярилцаад л хэдэн бичлэг үзээд л болоошдээ!
Дэвжээн дээр ганц тамирчин барилдахад ард нь хичнээн хүн байдагийг байдгийг та төсөөлж байна уу?
Бид нар шинжлэх ухааны үндэслэлтэй тэгтлээ тултлаа хөгжиж чадахгүй ч гэсэн байгаа хэдийгээ дэмжихээс өөр аргагүй! Ёстой хөнжлийнхээ хэрээр хөлөө жийхээс яахав!!!
Солиод, сонгоод, шилээд байх олон тамирчин ч байхгүй үнэндээ! Энэ хэд маань харин овоо үзээтэй байгаа нь яамай.
Нэг жинд 2-3н сайн хүүхэд байгаа.
Харин ч тууштай эцсээ хүртэл тэмцэж байгаа хэдийгээ магтдаггүймаа гэхэд доромжлохгүй л баймаар байна!
Чөлөөт бөх бол асар хүнд спорт, ямарч барьцгүй, гэнэтийн ялалт гэж байдаггүй юм шүү..
Хэн бэлтгэлээ зөв тааруулсан, хэний мэдрэмж, сэтгэлзүй, ур ухаан сайн байгаа нь гялалздаг юм шүү дээ. 

“Аа тийм манай хэдэн тамирчид Хөөрхий минь татварын мөнгөөр зугаалж, олон газар орон үздэггүй юм шүү, яахав агаараар нь амьсгалдаг нь үнээн. Онгоцноос буугаад л буудалдаа очиж байрлаад л, тэмцээндээ төвлөрч байгаад л, тэмцээн дууслаа ачигдаад л эх орондоо ирдэг шүү". Дуустал нь уншсанд баярлалаа" гэжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23