О.НАСАНБУРМАА: 22-ХОН НАСТАЙ ДҮҮД МИНЬ ОЛОН АМЖИЛТ, ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙГАА


Дэлхийн 4 удаагийн медальт, МУГТ Очирбатын Насанбурмаа өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. 

О.Насанбурмаа "Бид бүгдээрээ л дүүгээ медаль авчаасай гээд мөн ч их залбирч хүлээж байлаа, Гэхдээ болсонгүйдээ!!! Дүү минь чадлынхаа хэрээр эцсээ хүртэл сайхан л үзлээ. Ямар амьдралаас гарч ирж яаж өөрийгөө золиосолж, ямар их тэвчээр гаргаж, хайртай дуртай спортдоо амжилт гаргах гэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, аав ээж, ард түмнээ баярлуулахын тулд тэмцэж байсныг нь бодохоор дотор харанхуйлаад байх юм. Медаль авчихвал өөрийнх нь амьдрал нь жоохон ч гэсэн дээшлэх байх гээд л залбирч суулаа. Хаа байгаа зурагтын эцсээс өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй Нисэхийн тойрогт нэг ч өдөр таслалгүй 10 жил бусдаас илүү шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд,

Анхныхаа Олимп-д оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 мөнгө, 1 хүрэл медаль, 3 жил дараалал хүртсэн жаахан дүүгээрээ бахархаж байнаа. Энэ жил 22-хон настай дүүд минь олон амжилт ирээдүй хүлээж байгаа шүү! Ялагдал болгон сургамж болж, Ялалт бүр нь урам болноо миний дүү!
Одоо тэр элдэвлээд, доромжлоод байгаа хүмүүс хандаад хэдэн үг хэлмээр байна! Бид нар элдэвлэж, шүүмжилж, доромжилж байхаар нийтээрээ Монголынхоо олон сайхан тамирчдаа дэмжиж, амжилт гаргахад нөлөөлөх жижиг ч болтугай тус хийгээд, яадахдаа нэг өдрийн бэлтгэлийг нүдээрээ үзмээр байна! Жишээ нь: Жилдээ ганцхан удаа, 4 жилдээ ганцхан удаа болдог
Олимп, Дэлхийн аварга ТV-р үзчихээд амжилт гаргавал тултал магтаад, хожигдвол муулдаг жишиг олон жил тогтлоо. Өнгөцхөн хараад дүгнэлт их хийж байна!
Отгоо дүү минь 1 өвдөгнийх нь чагтан холбоос тасарсан, нөгөө авдөг нь менескны урагдалтай байгаа, 2,3 жил хөлөө чирээд л эмчилгээ хийлгэж, байнгын үе мөч чангалах дасгал хийж, аргацаасаар энэ Олимпыг зорьсон. Даанч санасандаа хүрсэнгүй ээ.

Одоо ирээд хамгийн түрүүнд хагалгаа хийлгэх хэрэгтэй!!! Ядахдаа эрүүл байх чухал байна! Дэлхийн 3 медальтай тамирчин өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орох оронгүй л явж байна энэ тал дээр анхаармаар юм!!!

Энэ охинд амьдралын баталгаа хэрэгтэй!
Санаа зоволтгүй бэлтгэл хийхэд энэ бол маш том хөшүүрэг!
Манай чөлөөт тэгтлээ овоож оцойтлоо олон байр, унах унаагаар шагнуулаад байдаггүй. Шагнал, ёндоо өгөөд байдаг тэмцээн ч бараг байхгүй! Хахаж цадатлаа баяжсан тамирчин бол байхгүй! Олон дэлхийн медальтан амьдралын баталгаа битгий хэл, гаргасан амжилтаа ч үнэлүүлж, энгэрээ ч цоолуулж чадалгүй хөлстэй зааландаа ноцолдсоор л байгаа! Цөөхөн хэдэн спортод дуртай дэмжигчид, компанийн удирдлагууд маань зарим тамирчдыг, сэтгэл зүрхээрээ дэмжиж, спонсорлодог. Сүүлд Чөлөөт бөхийн холбоо маань шинэчлэгдээд нүдэнд харагдахуйц олон өөрчлөлт гарч, олон жил бугшсан хэл ам жоохон тасарч, шударга ёс тогтож байгаа нь сайшаалтай!
Гүй ээ тэгээд хүн гэдэг чинь урмын амьтан, ганц сайхан үг хэлээд, бэлтгэл хийж байгаа газар нь очоод, ганц хроп ус, ганцхан амино витамин дөхүүлж өгөөд, дэмждэг шүү хичээгээрэй, энэ алдаан дээрээ жоохон ажиллаарай гээд хэлэхэд юу нь болохгүй гэж!
Шигшээ багийн тамирчид бэлтгэл хийдэг Спортын ордны заалны дэвжээг хүртэл сольмоор байна. Монгол Улсад олон улсын стандартын дагуу баригдсан төвлөрсөн ганцхан бэлтгэлийн бааз өнөөдрийг хүртэл байдаггүй гэж бодохоор л гол харламаар байна!!
Нэмж хэлэхэд чөлөөтийн 9 тамирчнаас дөнгөж 2 нь тэмцээнээ өндөрлүүллээ! Ахиад 7 асаалттай танк байгаа шүү манайхаан!
Бүх тамирчдаа мохоолгүй урам хайрлаж, дэмжье гэж уриалъя даа баярлалаа!" гэжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23