ХҮҮГЭЭ ХӨНӨӨГӨӨД ЧЕМОДАНД ХИЙЖ ХАЯСАН ЭМЭГТЭЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭР НЬ ИЛРҮҮЛЭН БАРИВЧИЛЖЭЭ


Оросын Пермь хотын оршин суугч нэгэн эмэгтэй 9 настай хүүгээ өөрийн гараар хөнөөгөөд, чемоданд хийж, шөнийн гудамжаар чирж явсаар хогийн саванд хаяж одсон бичлэг олныг цочроосон юм.

Эмэгтэйг удалгүй олж илрүүлэн, өнгөрсөн долоодугаар сарын 15-нд шүүхэд дууджээ. Гэм буруугийн шүүх хурлаар эмэгтэйг есдүгээр сар хүртэл шоронд хорихоор болж, намар хэргийг нь эцэслэн шийдэхээр тогтсон байна. Түүнд 20 хүртэл жилийн ял оноох бололтой.

Оросын сошиал ертөнц болон хэвлэлүүдээр шөнийн гудамжаар чемодан чирж яваа эмэгтэйн дүрс бичлэг, гэрэл зургууд тарж, таньж мэдэх хүн байвал цагдаад хандахыг сануулж байсан юм.

Эмэгтэйн хогийн саванд хаясан чемоданыг гэр оронгүй нэгэн олж, дотроо засах юм хайх гэтэл хүүхдийн цогцостой нүүр тулжээ. Тэр даруй цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар цогцсыг олсноос хойш долоон цагийн дараагаар хүүгийн хэн болохыг тогтоожээ. Мөн шөнийн турш хүүгийн цогцсыг чемодантай чирж явсан намхавтар нуруутай шаргал үстэй эмэгтэй түүний ээж болохыг ч тогтоожээ. Эмэгтэйг Ирина Шатова гэнэ. 34 настай. Чемоданд түүний төрсөн хүү байж.

Цагдаа нар эмэгтэйн гэрт орж, нэгжлэг хийхдээ өдрийн тэмдэглэл олов. Тэрхүү өдрийн тэмдэглэлээс эмэгтэйг хаана байж болохыг таамаглан мэджээ. Ингээд ердөө нэг хоногийн дараагаар “Жемчужина” зочид буудлын дээвэр дээрээс баривчилсан байна. Эмэгтэй амиа хорлох завдсан ч өндөр дээрээс үсрэхээс эцсийн мөчид айсны зэрэгцээ мөн өндөр настай аав, ээжийгээ асар их өрөнд оруулж үлдээж чадаагүй бололтой. Их өрөнд орсон эмэгтэйд хүүгээ хөнөөх ямар шаардлага байсан юм бол? гэх асуулт гарч ирнэ.

Ирина Шатова ч өөрөө энэ талаар тодорхой хариулж чадахааргүй сэтгэлийн цохилт, гутралд орсон гэнэ. Тэрбээр өдрийн тэмдэглэлийнхээ сүүлийн хоёр хоногт бичсэн хуудсаа урж хаясан байх бөгөөд харин түүнээс өмнөх өдрүүдийн тэмдэглэлдээ хүүгээ өөрөөсөө салгаж бичилгүй үргэлж бид, бид гэж яг нэг хүн адил тэмдэглэснийг сэтгэл судлаачид онцолсон байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйн хувьд хүү нь өөрөө мэт, нэг биетэй хүмүүс шиг байсан бололтой. Хүү нь сургуульд явдаггүй, гэртээ ганцаараа үлдэж чаддаггүй, өвөө, эмээтэй нь ч үлдээдэггүй. Зөвхөн хоёулаа байхыг хүсдэг байсан аж. Ирина Шатова хүүгээ эхэлж хөнөөчихөөд, амиа хорлохоор шийдсэнийг нь тэмдэглэл ч, болсон үйл явдал ч нотолно.

Харин юунаас болов гэвэл өр. Их хэмжээний өр. Шатова өөрийгөө 3 сая рублийн өртэй гэж цагдаад мэдүүлсэн ч хэрэг дээрээ 50 сая рубль байж болзошгүй байгаа гэнэ. Нөхөр нь их хэмжээний өрөнд ормогцоо эхнэр, хүүхдээ хаян, АНУ руу зугтан гарчээ.

Их өртэй үлдсэн эмэгтэй гутарч мөн өдөр бүр өр нэхсэн хүмүүс ирж, айлган сүрдүүлж, тэвчихийн аргагүй байдалд оруулсан бололтой. Ирина Шатова автомашины худалдаа эрхлэн сардаа 100 мянган рублийн орлого олдог ч өрөнд 98 мянгыг нь өгдөг байж. Нөхрийнхөө их өрийг дарахын тулд хөрөнгийн биржид ажилд орж, тодорхой тооны үйлчлүүлэгчтэй болсон ч мөн л бүтэлгүйтжээ.

Ингээд гарцгүй байдалд орсон гэж үзсэн эмэгтэй хүүгээ боомилж хөнөөгөөд, нэмж хутгалаад, чемоданд цогцсыг нь хийн гэрээсээ холдуулж хаясан байна. Харин өөрөө түрүүн өгүүлсэнчлэн амиа хорлохоор зочид буудлын дээвэр дээр гарчээ. Түүнийг цагдаа, хүчнийхэн баривчлахад огт гайхсан, сандарсан шинжгүй байжээ.

“Гарцгүй байдалд орж, аргаа барсандаа хийсэн хэрэг гэж дүгнэж болохоор байна. Түүнд өөр зам үлдээгүй бололтой” хэмээн мөрдөн байцаагч өгүүлжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 33 минутын өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 50 минутын өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 14 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 20 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 22 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23