​ 45 ЖИЛ ЦААЗЫН ЯЛ ГҮЙЦЭТГЭХИЙГ ХҮЛЭЭН ХОРИГДОЖ БУЙ ХАКАМАДАГИЙН ХУВЬ ЗАЯА ХААШ ЭРГЭХ ВЭ?


Дэлхийд цаазын ял сонсчихоод бүтэн 45 жилийн турш хүлээж буй хүн Ивао Хакамадагаас өөр үгүй. 1966 оны зургаадугаар сарын 30-нд Японы төвд орших Шизуокагийн үйлдвэрийн даргын байшин шатаж, гэр бүлээрээ амь үрэгджээ. Түймрийг унтраасны дараагаар үйлдвэрийн дарга болон түүний эхнэр, мөн өсвөр насны хоёр хүүхдийг нь эхлээд хутгалж хөнөөснийг тогтоосон байна.

Энэ хэрэгт цагтаа мэргэжлийн боксчин байсан Ивао Хакамадаг сэжиглэн шалгаж эхэлжээ. Ивао Хакамада тус үйлдвэрийн ажилчин байж. Хоёр жил орчим мөрдөн шалгасны дараагаар Хакамадаг алуурчин мөн хэмээн үзэж, цаазаар аваачих ял оноожээ. Түүнээс хойш даруй 45 жил өнгөрсөн ч одоо хүртэл цаазын ялыг гүйцэтгэлгүй хорьсоор байна.

2014 онд Хакамадагийн хэрэгт дээр чухал өөрчлөлтүүд гарч эхлэв. ДНК-гийн шинжилгээ хийх болсноор үйлдвэрийн даргын гэр бүлийнхний цогцосны хувцас дээрээс олдсон цус нь Хакамадагийнхтай таарахгүй байгааг тогтоожээ. Улмаар дахин мөрдөн шалгахаар болж, цагдаа нар зарим баримтыг хуурамчаар бүрдүүлж, хэрэг тохохыг завдсан байж магадгүй гэх сэжүүр гарч ирэв.

Одоо Хакамада 88 настай. 2023 онд хэргийг дахин мөрдөн шалгасны дараагаар тойргийн шүүх дээр хэлэлцэхээр болоход оюун ухааны чадавхи нь буурч, зөв мэдүүлэг өгөх чадваргүй болсон гэсэн үндэслэлээр Хакамада оролцож чадсангүй. Дараагийн шүүх хурлыг ирэх есдүгээр сард товлоод байгаа ажээ.

Цаазын ял оноосон хэрнээ шоронд 45 жилийн турш хорьсон нь хүн бус үйлдэл хэмээн үзэж, олон нийт дургүйцэж эхлээд байгаа юм. Япон бол цаазын ялтай Дэлхийн 55 улсын нэг. Гэхдээ цаазын ял сонссон хэрэгтнүүд хэдэн арван жилээр шоронд хоригдсоныхоо дараагаар гэнэт л нэг өдөр цаазаар аваачих цаг болсныг дуулж, гэр бүлийнхэн болон өмгөөлөгчтэйгээ ч уулзах, салах ёс гүйцэтгэж амжихгүйгээр цаазлуулдаг ажээ. Японд цаазын ялыг дүүжилж гүйцэтгэдэг юм байна. Цаазын ял гүйцэтгэхийн өмнө хэрэгтний хамгийн сүүлд уулздаг хүн нь буддын шашины лам байдаг ажээ.

Хакамадагийн эгч Хидеко одоо 91 настай. Тэрбээр дүүгийнхээ хувь тавилангийн тухай ярихдаа “Дуусашгүй үргэлжилдэг там гэж энэ байх. Би эхэндээ цаазын ялын талаар нэг их боддоггүй байсан.  Харин одоо бол хэдэн арван жилийн турш шоронд хоригдож, хэн ч биш болтлоо зовж тарчилж буй дүүгээ хараад цаазын ялыг байхгүй болгох ёстой гэж үздэг болсон” гэжээ.

Хакамада 1974 онд ээждээ болон эгчдээ бичсэн захидалдаа  “Би хийгээгүй хэрэгтээ цаазын ял сонссон хоригдол. Миний бие, оюун ухаанд гашуудал зовлон нэвчин орсон. Хэзээ цаазаар аваачих бол гэсэн айдас түгшүүрт бүрэн автлаа.  Яг л өвлийн хүйтэн салхинд цохиулах мэт бие минь салгалан чичирж байна” хэмээн бичиж байжээ.

Түүний эгч Хидеко “Одоо би 91 настай. Дүү минь 88-тай. Бид хоёр хоёулаа амьдралынхаа төгсгөлд ойртоод байна. Тиймээс Иваог маань амьдралынхаа сүүлчийн хэдэн хоногийг хүн шиг өнгөрүүлэхийг зөвшөөрөөсэй гэж шүүхээс гуйя” хэмээн мэдэгдсэн байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 31 минутын өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 48 минутын өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 14 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 20 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 22 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23