ГАДААДАД СУРГАЛТЫН ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА


Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.

1.Хамрах хүрээ:

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан суралцагчид хамрагдана.

Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн бакалаврын зэргийн үндсэн хөтөлбөрийн суралцагчдад сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувийн зээл олгоно. Боловсролын ерөнхий хуулийн 5.1.3-т заасан “тэгш хүртээмжтэй байх” зарчмын дагуу тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд өрхийн нэг гишүүнийг хамруулна. Өрхийн аль нэг гишүүн өмнө нь энэ журамд заасан аль нэг тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд хамрагдсан бол тухайн суралцагчтай ижил оршин суугаа газрын хаягт байнгын оршин суух бүртгэлтэй, хамт амьдардаг бусад гишүүн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд дахин хамрагдахгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 201.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд сангийн хөрөнгөөр суралцахгүй.

2. Сурах мэргэжлийн чиглэл:

Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсан “Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл”, “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д заасан мэргэжил байна /Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings", эсхүл "Academic Ranking of World Universities" байгууллагын сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй/.

3. Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага:

• Монгол Улсын иргэн байх.

• Бакалаврын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх.

• Зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх.

• Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд бусад этгээдээс авсан хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх.

• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings", эсхүл "Academic Ranking of World Universities" байгууллагын сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй, 21-50-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол Монгол Улсын Засгийн газраас баталсан Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцах.

4. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Хүсэлт (баталсан маягтын дагуу)

2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал:

• Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсхүл захидлын хуулбар; (урилга англиас бусад гадаад хэл дээр бичигдсэн бол албан ёсны орчуулга хийлгэсэн байна);

• Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж буйг нотолсон албан бичиг; (албан бичиг англиас бусад гадаад хэл дээр бичигдсэн бол албан ёсны орчуулга хийлгэсэн байна).

3. Англи хэл дээр суралцах тохиолдолд хүчинтэй хугацаа дуусгавар болоогүй IELTS-ийн 7.0 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 94 буюу түүнээс дээш оноотойг батлах баримт бичиг, бусад гадаад хэлээр суралцах тохиолдолд эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын оноотойг нотлох баримт бичгийн хуулбар

4. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

5. Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/

6. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт/

• Хэрэв 12 дугаар ангийн сурагч бол 2023-2024 оны хичээлийн жилийн дүнгийн хуулбар;

• Хэрэв их, дээд сургуулийн оюутан бол сүүлийн улирлын дүнгийн хуулбар.

7. Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар /Заавал биш/

8. Бусад /Суралцах төлөвлөгөө, багшийн тодорхойлолт, намтар/

5. Сонгон шалгаруулалт:

• Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал зохион байгуулна.

• Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цахимаар хүлээн авна.

6. Чухал хугацаа:

1. Сонгон шалгаруулалтын зар байрших хугацаа 2024.05.16-наас 2024.06.14

2. Бүртгэл нээгдэх /баримт бичиг оруулж эхлэх хугацаа/ 2024.06.14-ний 00:00 цаг

3. Бүртгэл хаагдах /баримт бичиг хүлээж авах систем автоматаар хаагдана/ 2024.06.20-ны 23:59 цаг

4 Баримт бичгийн бүрдлийн үр дүнг БШУЯ болон БЗС-гийн цахим хуудсанд зарлах 2024.06.24

5 Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт

6 Сонгон шалгаруулалтын нэгдсэн үр дүн зарлах 2024.06.26 2024.06.27

Анхааруулга:

Бүртгэл дуусах хугацаа ойртох тусам тухайн өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул зохицуулалтаа оновчтой хийхийг танд зөвлөж байна. Баримт бичиг хүлээн авах систем автоматаар хаагдахыг анхаарна уу /хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй/.

Сонгон шалгаруулалтын явц болон үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангийн цахим хуудсаар тухай бүр мэдээлнэ.

Иргэдэд хувийн e-mail хаягаар нь мэдээлэл, үр дүн илгээгдэнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал хүсэлтийг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын зээлийн сангийн 7004-7009 (1100), утсаар лавлах боломжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23