УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ 7 ИХ СУРГУУЛЬ ЦӨМ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ НЭГДСЭН БАЙДЛААР ТОГТЖЭЭ


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төвийн үйл ажиллагаатай 2024 оны тавдугаар сарын 17-ны өдөр танилцжээ.

Уламжлалт анагаах ухааны сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, түүнд ажиллаж буй хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар “Оточ Манрамба” их сургуулийн ректор Д.Нацагдорж, төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 7 их сургуулийн төлөөлөл, төрийн бус байгууллага, ажил олгогч, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан зэрэг 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Ажлын хэсгийн ахлагч, хүний гавьяат эмч Д.Нацагдорж уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буй сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын зохицуулалтын газрын Х.Тамир нарт ажлын хэсгийн өмнөөс талархлаа илэрхийлж ажлын явцаас танилцуулсан.

Уулзалтын үеэр ажлын хэсгийн гишүүн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Цэнд-Аюуш “Бид эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр 2027 ба түүнээс цааш онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад байна. Мөн бидний хийсэн гол ажил бол 7 их сургууль 192 кредитээр цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтлоо. Монгол улсад уламжлалт анагаах ухааны 5 чиглэлээр, уламжлалт анагаах ухааны их эмч, зүү төөнийн их эмч, уламжлалт анагаах ухааны засалч, уламжлалт анагаах ухааны сувилагчаас гадна ХААИС-тай хамтран уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна" хэмээн ярьсан юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Оточ Манрамба” их сургуулийн оюутнуудтай мөн уулзсан. Тэрбээр Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжил эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсноор Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг авах нөхцөл үүснэ. Зөвхөн бакалавр бус магистр, докторын хөтөлбөрт ч зээл авах боломж бүрдэж байгаа талаар хэлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23