ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ 10 ХҮНИЙ 8 НЬ МОНГОЛ РУУ БУЦАХ БОДОЛГҮЙ ГЭЖЭЭ


Гадаад харилцааны яамнаас 2023 онд гаргасан мэдээллээр Монгол Улсын 220 мянга гаруй иргэн хилийн чанадад сурч, ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1900 гаруй иргэнээс судалгаа авахад 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр гадаад улсад амьдарч байгаа бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй иргэд байгааг тогтоосон байна. Энэ судалгааны нэг сэтгэл эмзэглүүлэм дүгнэлт 10 хүн тутмын 8 нь Монгол руу буцах бодолгүй гэж хариулсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой иргэд байсан байна.

Хөгжиж буй болон буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index"-р манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагссан байна. Тус индексээр манай улсын "тархины урсгал"-ын байдал 2019 онд 3.80 хувьтай байсан бол 2023 онд 4.20 болж нэмэгдсэн байна. Зарим судлаачдын их өгөгдөлд хийсэн шинжилгээгээр Монгол улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарласан байна.

Тус асуудалд Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны бохирдол буюу түгжрэл, агаарын бохирдол, Оюуны чадамжийг үнэлэх өндөр цалинтай ажлын байр хомсдол, хүүхдэд зориулсан орчин муу тул гадаад улсыг сонгох болсон гэсэн асуудалд суурилсан дүгнэлтийг гаргажээ. Энэ мэт улс орны суурь асуудлуудыг хамтад нь шийдвэрлэгдэхгүй бол “Brain drain” индекс улам өсөх, “Brain gain” буюу тархины урсгалаа эргүүлэн татах боломж улам буурах эрсдэл үүсэж байна.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, боловсролын салбарын олон эрдэмтэн судлаач, оюутнууд гадаад улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, боловсрол эзэмшихээр явсан. Эдгээр нөөцийг эргүүлэх татах зайлшгүй шаардлага бидэнд үүсэж байна. Тухайлбал, манай улсад агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их байна. Иймд хилийн чанадад нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж байгаа монголчуудын оюуны урсгалыг эргүүлэн татаж, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тусгайлсан хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Тус үндэсний хөтөлбөрийн бодлогын чиглэл нь дараах үйл ажиллагаанд чиглэгдэнэ. Үүнд:

  • Хилийн чанадад нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж байгаа монголчуудын мэдээллийн сан, виртуал платформ хөгжүүлэх, идэвхтэй байнгын үйл ажиллагаатай болгох,
  •  Гадаад улсад ажиллан амьдарч буй эрдэмтэн, судлаачдыг цахим орчинд мэдлэг туршлагаа хуваалцах, хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, дэмжих,
  • Гадаад улсад ажиллан амьдарч буй иргэдэд Монгол улсын ажил олгогч үндэсний компани, түүний ажлын байр, цалин нөхцөлийн талаарх мэдээллийг хүргэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх.
  • Гадаад улсад академик ажил эрхэлж байгаа эрдэмтэн судлаач, инженер, техникийн ажилтнаар дамжуулах Монгол улсад хэрэгцээтэй тэргүүлэх технологийг нутагшуулах, Монголын шилдэг технологи, шийдлийг олон улсын тавцанд гаргах шинэ гарц бий болгох зэрэгт чиглэгдэх аж. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23