КОД БИЧИХ ОХИДЫН ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА


Нэг жилийн хугацаанд түр завсарласан “Код бичих охидын хөтөлбөр” энэ жил дахин зарлагдлаа. Тус хөтөлбөрийн бүртгэл 2024 оны 4 дүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын 17-нд хаагдахаар болжээ.

Тус хөтөлбөрийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан, SpaceX компанийн стратеги хариуцсан зөвлөх Б.Болор-Эрдэнэ 2020 онд санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрөөр дамжуулан 80 охин код бичих ур чадварыг эзэмшсэн юм.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уг хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр Энержи Ресурс ХХК, Юнисеф|НҮБ-ын Хүүхдийн сан, Голомт банк, Нано интернэйшнл, Ондо ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын их сургууль ажиллаж байна.

Энержи ресурс ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь болон Баянхонгор аймгаас тус бүр 5 охиныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол НҮБ-ын Хүүхдийн сангаас нийслэл хотоос оролцох охидыг дэмжиж, ажиллахаа илэрхийлсэн. Тодруулбал, доорх сургуулиас бид энэ жил нийслэл хотын охидын сонгон шалгаруулалтыг хийнэ. Иймд хүснэгтэд буй сургуулийн охид идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна.

 

№

Сургууль

1

БЗД-ийн 14 -р сургууль

2

СБД-ийн 29-р тусгай сургууль

3

СБД-ийн 16-р сургууль

4

СБД-ийн 131-р сургууль

5

ЧД-ийн 57-р сургууль

6

ХУД-ийн 89-р сургууль

7

БГД-ийн 47-р сургууль

8

СХД-ийн Өнөр цогцолбор сургууль

9

СХД-ийн 74-р сургууль

10

СХД-ийн 151-р сургууль

 

Түүнчлэн энэ жилийн “Код бичих охидын хөтөлбөр-2024”  -т салбартаа манлайлж буй залуучууд ментороор ажиллана. Тухайлбал, Тесла компанийн инженер Э.Жавхлан, Оксфордын их сургуульд сансар судлал, өгөгдлийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалж буй Б.Марал, OpenAI компанийн Бодлого хариуцсан захирал Никола, Google-ийн хиймэл оюун ухааны ахлах судлаач М.Цэндсүрэн, Самсунг группын менежер Р.Эрдэнэтулга болон Нано интернэйшнл группын Гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам нар энэ жилийн хөтөлбөрт хамрагдах 30 охины ментороор ажиллана.

Хөтөлбөрт хамрагдах охидыг гурван шатны сонгон шалгаруулалтаар сонгоно. Үүнд:

  1. Анкетын түвшны шалгаруулалт
  2. Математик болон англи хэлний онлайн шалгалт
  3. Ярилцлагын шалгаруулалт

Тавигдах шаардлага:

  1. Алслагдсан орон нутагт амьдардаг байх;
  2. ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагч байх;
  3. Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх;
  4. Ачаалал даах чадвартай байх;
  5. Зуны амралтын хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах сонирхолтой байх;
  6. Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх;
  7. Эцэг эх нь хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотод вакумжуулсан сургалтад хамрагдахыг зөвшөөрсөн эсэх;

Дээрх шаардлагыг хангасан охид 2024 оны 4 дүгээр сарын 25-наас 2024 оны 5 дугаар сарын 17-ны хугацаанд доорх линкээр бүртгүүлнэ үү.

Бүртгэлийн линк: https://forms.gle/C8zbMb5K74Ztnd2P6

Бүртгэлийн хугацаа: 2024.04.25 – 2024.05.10

Холбоо барих хаяг: info@girlscode.mn болон сошиал сувгийн чатаар холбогдоно уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23