МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ӨНӨӨДӨР ГАРНА


Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын дүн өнөөдөр /2024.04.19/ 15 цагт гарна.  

Улсын хэмжээнд монгол хэл бичгийн улсын шалгалт 4 дүгээр сарын 6-ны өдөр болсон бөгөөд 35680 хүүхэд оролцохоор бүртгүүлээд байсан юм.

Элсэлтийн шалгалтыг уншаад ойлгох, эх зохион бичих чадвар тус бүр 20 оноо, зөв бичих, монгол бичгээр унших чадвар тус бүр 5 оноо, нийт 50 оноогоор дүгнэж, түүнээ 800 хүртэл оноонд хувирган тооцно. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байх бөгөөд эх хэлний шалгалтад тэнцэхгүй бол дараагийн бусад элсэлтийн шалгалтыг өгч болох хэдий ч дотоодын их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. 

Манай хүүхдүүдийн монгол хэлний түвшин ямар байгаа вэ гэдгийг элсэлтийн шалгалтын дүн харуулна.

Өнгөрсөн 2023 оны шалгалтын статистикийг харвал монгол хэл бичгийн эхний элсэлтийн шалгалтаар 30879 шалгуулагчаас 26017 нь тэнцэж, нийт оролцогчийн 15 хувь буюу 4862 нь шалгалтад тэнцээгүй.  Монгол хэл бичгийн ЭЕШ-д 2023 онд улсын хэмжээнд 36 хүүхэд 800 оноо авснаас Баянзүрх дүүрэгт 6, Хөвсгөл аймаг, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тус бүр 4, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Сүхбаатар дүүрэгт тус бүр 2, Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Өвөрхангай аймгууд болон Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт тус бүр 1 суралцагч 800 оноотой шалгагдсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 1 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 2 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 5 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 5 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 6 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 16 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС 23 цагийн өмнө
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ Өчигдөр
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ 2026/02/02