БҮТЭЭЛЧ, ХИЙМЭЛ ОЮУН УХААН, ИХ ӨГӨГДӨЛТЭЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭН ЧУХАЛ БОЛЖ БАЙНА


Монголын багш нарын VIII их хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгээс онцлох зарим эшлэл

  • Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа нь эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эх оронч, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүн, Монгол Улсын иргэн юм. Монголчууд бид багш, ном, эцэг эх гурвыг гурван эрхэм хэмээн дээдлэн шүтэж, эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай.
  • 2023 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд ойрын жилүүдэд бүтээлч, задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг дурджээ. Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүний үүрэг, хариуцлага нэн чухал билээ.
  • Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”-д хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна.
  • Манай улс цар тахлын үед улсын хэмжээнд теле хичээлийг шуурхай эхлүүлэн, “medle.mn”, “suraad.mn” зэрэг цахим платформыг амжилттай нэвтрүүлж, бусад улс орнуудыг түүчээлсэн билээ. Энэхүү ололт амжилтыг олон улсад өндрөөр үнэлж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” дээд түвшний уулзалтад Монгол Улсыг боловсролын цахим шилжилтээр тэргүүлэгч улсын нэгээр зарласан.
  • Суурь  боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчдын мэдлэг, чадвараар тухайн улсын боловсролын тогтолцооны түвшинг тандан судалдаг олон улсын PISA үнэлгээнд Монгол Улс 2022 онд анх удаа хамрагдсан. Уг үнэлгээний үр дүнгээс үзвэл манай улсын сурагчдын уншиж ойлгох чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч, зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна6
  • Техник технологийн хурдацтай хөгжил нь хүний амьдралын хэв маягт олон эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч хүүхэд багачуудыг дэлгэцийн хэт хамааралд оруулж, хөдөлгөөний дутагдал үүсгэн, сэтгэц болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьд харилцаа, амьд байгалиас холдуулах боллоо. Иймээс бид ирээдүй болсон хүүхэд багачуудаа эх байгальд хайртай, эрүүл амьдралын зөв хэвшилтэй, номын сайн нөхөр болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
  • Сайн багшийн гараа ахлах сургуулийн багшийн сонгоноос эхлэх боломж бүрдэж, цаашид төрийн дэмжлэгтэйгээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцаж, багшийн мэргэжил эзэмших үүд хаалга нээгдэж байна. Түүнчлэн түмний хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулан олон жил хөдөлмөрлөсөн багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах эрх зүйн орчин бүрдлээ.
  • Өнөөдөр хиймэл оюун ухаан, их өгөгдөл, цахим орчин зэрэг шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийг дагаад дэлхий нийтээрээ боловсролын эрх зүйн орчин, тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйгээ ирээдүйн ажил мэргэжлийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхийг зорьж байна.
  • Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд дурдсанаар дэлхийн тэргүүлэх 800 гаруй бизнесийн байгууллагын 85 хувь нь ирэх таван жилд технологийн дэвшил, цахим шилжилтийг бизнесийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгох хандлагатай байна. Үүний нөлөөгөөр 2027 он гэхэд 26 сая ажлын байр байхгүй болох эрсдэлтэй байгааг урьдчилан таамагласан байна. Иймд манай улс ирээдүйн боловсон хүчнээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
  • Боловсрол бол бүх нийтийн үйл хэрэг, нийтийн баялаг мөн. Тиймээс энэ баялгийг бүтээх их үйл хэрэгт багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын байгууллагаас гадна эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, тус дэм, эерэг хандлага, гэр бүлийн халуун дулаан, эрүүл зөв орчин нэн чухал юм. Иймд бидний үр хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө хүчин зүтгэж буй эрхэм хүндэт багш нартаа нэн хүндэтгэлтэй хандаж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд нь хамтран ажиллахыг нийт эцэг эх, асран хамгаалагч, ард иргэддээ уриалж байна.
  • Хүүхэд, залуусын хөгжлийн хөрсөнд Та бүхний тарьсан эрдэм мэдлэгийн үр шим хожмын өдөр хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь болж, хүчирхэг Монгол Улсын үндэс суурь болох учиртай. Багш таны манлайлал, багш таны сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийн ачаар Монгол Улс мэдлэгт суурилсан нийгмийг бүтээж, улс эх орон маань хөгжин цэцэглэж, хүчирхэгжин мандах болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 11 цагийн өмнө
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 12 цагийн өмнө
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 13 цагийн өмнө
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 13 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 13 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01