СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ ЭВДЭХЭЭС СЭРГИЙЛЖ АШИГЛАХГҮЙ ЯВДАЛ ТҮГЭЭМЭЛ БАЙЖЭЭ


Улсын хэмжээнд анх удаа Ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийн биет болон цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг орон даяар бүртгэж “Үндэсний мэдээллийн сан”-г үүсгээд байна.

Байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүний мэдээллийн сан “Mlab” платформд өнгөрсөн оны хичээлийн жилийн турш 699 ЕБС-ийн 10977 багш, 932 удирдлага бүртгэл хийсэн байна. “Mlab” платформд бүх судлагдахууныг хамарсан 3967 нэр төрлийн 112805 хэрэглэгдэхүүн бүртгэгдсэн бөгөөд цаашид нэмэлтээр 1925 нэр төрлийн хэрэглэгдэхүүн багш нарт шаардлагатай байгаа нь тогтоогджээ. Ингэснээр сургалтын орчныг системтэйгээр сайжруулах, технологийн шийдлийг ашиглан багш бүрийн саналыг сонсох, датад суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх боломж бодитоор бүрдэж байгаа гэнэ.

Улсын хэмжээнд төрийн өмчийн 760 гаруй сургуулийн 20 орчим хувь нь л байгалийн ухааны лабораторитой байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр хэлсэн юм.

Байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах талаар зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн 2021 оноос хойш 10 мянган багшийг хамруулсан судалгаа явуулсан. Ингэхэд байгалийн ухааны багш нарын дунд түгээмэл ажиглагдсан зүйл нь лаборатори, хэрэглэгдэхүүнээ байнга ашигладаг болон огт ашиглалгүй цааш нь хадгалдаг багш нарын ажлын үнэлгээ ижилхэн буюу төстэй байгаа нь ажиглагдсан. Улмаар багш нарын дунд сургалтын хэрэглэгдэхүүн байгаа ч эвдэхээс сэргийлж, ашиглах нэн шаардлагагүй гэж үзэн ашиглахгүй байх явдал түгээмэл байна.

БШУЯ, БЕГ-ын захиалгаар боловсрол, технологийн инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Ти Өү ” ХХК “Mlab” платформын хөгжүүлэлтийг хийсэн.

MLab платформын ач холбогдлоос:

  • Сургалтын хэрэглэгдэхүүний үндэсний мэдээллийн сан” бий болсноор багш нэг бүрийн санал шийдвэр гаргагчдад шууд харагдан Датад суурилсан шийдвэр гаргах боломж бүрдлээ. 
  • “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам”-аар сургалтын хэрэглэгдэхүүнийг багш нар платформд бүртгэх, сургуулийн захирал тус бүртгэлийг ашиглан хөрөнгө оруулалтын төсөл, төлөвлөгөө боловсруулах, орон нутгийн болон нийслэлийн боловсролын байгуулагууд оновчтой хөрөнгө оруулалт төлөвлөх, хуваарилах тухай журам гарсан. Энэ хүрээнд кабинет, лабораторийг MLab платформоор дамжуулан индексжүүлэхээр ажиллаж байна. 
  • ЕБС-иудад хөрөнгө оруулагчид хандан санхүүжилтийн боломж гарахад бид тухайн сургуулийн түвшинд ямар хичээлийн хэрэглэгдэхүүн дутагдалтай байгааг шууд харж, дэлгэрэнгүй жагсаалтыг татаж авч ашиглах боломжтой боллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23