“САНТ” СУРГУУЛИЙН СУРАГЧ Г.НАРМАНДАХ, Д.ЭНЭРЭЛТ НАР УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН АВАРГА БОЛОВ


Улсын математикийн 60 дугаар олимпиад Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2024 оны 4 дүгээр сарын 1-6-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Олимпиадын E буюу 9-10 дугаар ангийн ангилалд:

Тэргүүн байр /алтан медаль/- “Сант” сургуулийн сурагч Гарамын Нармандах

Дэд байр /мөнгөн медаль/ - 11-р сургуулийн сурагч Болдбаатарын Төвшиндалай, “Орчлон” сургуулийн сурагч Бямбасүхийн Цолмон, 11-р сургуулийн сурагч Пүрэврагчаагийн Тэмүүлэн, “Сант” сургуулийн сурагч Даваадоржийн Хүслэн нар

Гутгаар байр /хүрэл медаль/ - Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн сурагч Батбилэгийн Наранхүү, Увс аймгийн “Эрдмийн эхлэл” сургуулийн сурагч Амаржаргалын Буянтогтох, 11-р сургуулийн сурагч Дамдинбазарын Төрмандах, Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн сурагч Ууганбаярын Бэлгүтэй, “Шинэ үе” сургуулийн сурагч Буян-Ундрахын Тэгшбилэг, Дархан-Уул аймгийн “Од цогцолбор” сургуулийн сурагч Гантулгын Амармэнд, Увс аймгийн 2-р сургуулийн сурагч Цэнд-Аюушийн Бажнамсрай, “Сант” сургуулийн сурагч Даянцолмонгийн Удвал, “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагч Цогтбаярын Цэцбилгүүн, 1-р сургуулийн сурагч Мөнхжингийн Тэмүгэ, 11-р сургуулийн сурагч Гарет Брюс Харрис, “Эрхэт эрдэм” сургуулийн сурагч Гандаваагийн Тэнмэргэн, 143-р сургуулийн сурагч Баяржаргалын Мөнх-Эрдэнэ нар шалгарчээ.


Олимпиадын F буюу 11-12 дугаар ангийн ангилалд:

Тэргүүн байр /алтан медаль/ -“Сант” сургуулийн сурагч, Дэлгэрдалайн Энэрэлт тэргүүлж, улсын математикийн олимпиадын ахлах ангийн төрөлд гурав дахь түрүүгээ авлаа. Д. Энэрэлт 2023 онд Олон улсын математикийн олимпиад /IMO/-оос алтан медаль хүртсэн нь тус олимпиадаас Монголын математикчдын авсан 7 дахь алтан медаль болсон юм.

Дэд байр /мөнгөн медаль/ - “Эрхэт эрдэм” сургуулийн сурагч Тамирын Билгүүнгэрэлт, 11-р сургуулийн сурагч Хавалболатын Нурсолтан, Одонбаатарын Тэнгис, 1-р сургуулийн сурагч Равдандоржийн Мөнхжаргал нар ;

Гутгаар байр /хүрэл медаль/ -11-р сургуулийн сурагч Баярын Бэлгүтэй, Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн сурагч Баяртулгын Гүр-Аранз, “Шинэ үе” сургуулийн сурагч Батлхагвын Тэнүүнсайхан, Хобби” сургуулийн сурагч Эрдэнэбаярын Тэнүүн, 11-р сургуулийн Арвисын Ивээл, Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн сурагч Амартүвшингийн Түмэнбаяр, “Сант” сургуулийн сурагч Сонорын Манлай, Шинэбаярын Одбаяр, Цэгцийн Цэнгэл, “Эрхэт эрдэм” сургуулийн сурагч Алдаржавын Наранбаатар нар шалгарсан байна.   

Олимпиадын Т буюу дунд ангийн багшийн ангилалд

Тэргүүн байр /алтан медаль/ - “Эрдмийн хишиг” сургуулийн багш Батмөнхийн Ганбат тэргүүлж, улсын олимпиадад дөрөв дэх түрүүгээ авлаа.

Дэд байр /мөнгөн медаль/ - Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн багш Раднаабазарын Доржзовд

Гутгаар байр /хүрэл медаль/ - “Орчлон” сургуулийн багш Мягмарын Батбилэг нар тус тус шалгарчээ.

Олимпиадын уран бодолтын шагналыг 9-10 дугаар ангийн ангилалд Б.Төвшиндалай, 11-12 дугаар ангилалд Х.Нурсолтан, дунд ангийн багшийн ангилалд Б.Ганбат нар хүртэв. Д.Самданпэрэнлэй багшийн нэрэмжит уран бодолтын шагналыг Р.Доржзовд хүртсэн байна.

Англи улсын Батт  хотод зохион байгуулагдах Олон улсын математикийн IMO-65 олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн зургаан гишүүнийг IMO хоёр удаагийн сорилго болон Улсын математикийн  60 дугаар олимпиадын дүнг нэгтгэн шалгаруулжээ. Олон Улсын математикийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн гишүүдэд Сант сургуулийн сурагч Дэлгэрдалайн Энэрэлт, 11-р сургуулийн сурагч Хавалболатын Нурсолтан, Баярын Бэлгүтэй, “Эрхэт эрдэм” сургуулийн сурагч Тамирын Билгүүнгэрэлт, “Сант” сургуулийн сурагч Сонорын Манлай, 11-р сургуулийн сурагч Одонбаатарын Тэнгис нар шалгарсан байна.

Улсын олимпиадын 9-10 дугаар ангийн ангилалд 82, 11-12 дугаар ангийн ангилалд 85 сурагч, дунд ангийн багшийн ангилалд 69 багш өрсөлджээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23