COP17-Д ТАНИЛЦУУЛАХ ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ


Амьдралын хэмнэл нь тэр чигтээ байгалтайгаа шүтэлцэж ирсэн ард түмэн бол монголчууд. Эртнээсээ бид ногоон соёлтой явж ирсэн гэвэл нэг их хол зөрөхгүй. Ийм үүх түүх, соёлын онцлогтой, амьдралын хэмнэлтэй улсад хэдхэн хоногийн дараа дэлхийн олон орны төр засгийн удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, эрдэмтэн мэргэд Монголд цуглана. Тэд хэлэлцэнэ. Шийдэл хайна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар Монголд чуулна.

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) тун удахгүй болох гэж байгааг үүгээр дуулгаж байна.   

НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор 1992 онд  Биологийн олон янз байдлын тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Цөлжилттэй тэмцэх тухай гэсэн гурван суурь конвенцыг баталсан. Эдгээр нь өнөөдөр дэлхийн улс орнуудын заавал хэрэгжүүлэх олон улсын үндсэн хэлэлцээрүүд бөгөөд COP хурлуудаар хэрэгжилтээ дүгнэж, цаашдын бодлогоо тодорхойлдог.

КОП17-г Монгол Улс зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой.  Дэлхийн байгаль орчны засаглалын хамгийн чухал гурван конвенцын нэгийг зохион байгуулж буй нь  Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. Бидэнд үлдэх үр өгөөж их.  Хурлын зохион байгуулалтад гар бие оролцож чадахгүй, амжихгүй, эсвэл энэ тухай мэдэж амжаагүй хүн байхыг үгүйсгэхгүй. Гэвч оролцоо зөвхөн үйл ажиллагаанд оролцсоноор хязгаарлагдахгүй.  Бид өдөр тутмын ногоон дадлаа өөрчилж, хогийг  хаягдал төдий гэж үзэхгүй,  дахин ашиглах боломжтой нөөц, баялаг гэж харахаас эхлээд, мод тарих, арчлах зэргээр  өдөр тутмын амьдралын хэмнэлдээ нэг зөв дадал суулгах нь ч энэ том хурлын оролцоог хангаж, улс орондоо нэмэр болж байгаа хэрэг. Том агуулгаараа эх дэлхий, эх байгалиа хайрлан хамгаалж буй юм.

Ирсэн гийчиддээ байдгаа барьдаг өнөөх зочломтгой зангаа энэ удаа тод томруун харуулмаар байна.  Эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэхээс илүү, нэг сайхан инээмсэглэл, эелдэг харьцаа  ирсэн гийчдийн сэтгэлд эерүү сэтгэгдэл үлдээхэд л болно.  Эцсийн дүндээ COP17-ын хамгийн том өв нь зөвхөн гарын үсэг зурсан баримт бичиг биш.  Нэгэн том өв үлдээх, цаашид эх нутгийн минь экосистем, энэ дэлхийн уур амьсгал, үр хойчийн минь амьдрах нөхцлийн төлөө л урт хугацаанд үргэлжлэх зөв жим бий болгох нь чухал.

Манай улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжсөн. Гэхдээ Монголын цөлжилтийн асуудлыг л энэ хурлаар шууд  шийдэх  гэж байгаа юм биш. Харин асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого хэрэгжүүлж байгаа, ямар түншлэл бий болгох, дэлхийтэй хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ гэдэгт голлон төвлөрнө. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Steppe Action Agenda” буюу “Тал хээрийн төлөвлөгөө” гэсэн  стратегийн гурван санаачилгыг дэвшүүлж байгаа.  Энд тэндээс  олон хүн ирээд хуралдаад өнгөрөх юм гэж андуурах хэрэггүй.  Хурлууд ямар болсон, үр дүн ямар байгаа талаар  дараагийн хурлуудад байнга дурдагддаг. Сайнаар уу, муугаар уу гэдгийг бидний зохион байгуулалт, хүчин чармайлт шийднэ.  Хамгийн гол нь  жилээс жилд яригдах, жилээс жилд хэрэгжиж, үр дүнгээ өгөх   үнэт зүйл үлдээх хэрэгтэй.

 Зохион байгуулалтаас эхлээд чамгүй их ажил өрнөлөө. Бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагууд ч чөлөө завгүй л ажиллалаа. “Төр засаг юу хийж гийгүүлээв” гэж шүүмжлэл өрнүүлэх зуурт ямар ч байсан улс  урагшлах зам руугаа тэмүүлж л байгаа. Гагцхүү удаан, хурдан, саадтай, саадгүйн л ялгаа бий. Хошуу нэмэхээс хуруу нэмэрлэ гэдэг дээ. Шүүмж өрнүүлэхээс өмнө өөрийнхөө оролцоог бодоод нэг үзээрэй.

Энэ жил улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээ дүгнэж, 2030 оноос хойших хөгжлийн бодлогын чиглэлээ тодорхойлох чухал үе.  Мөн НҮБ-аас Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Энэ нь COP17-тай цаг хугацааны хувьд давхцаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Тэр тусмаа бэлчээрийн мал аж ахуйтай Монгол Улсад COP17 болж байгаа нь бүр онцлог.

   Дэлхийн хуурай газрын томоохон хэсгийг бүрдүүлдэг бэлчээрийн экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон улсад шинэ түвшинд гаргаж тавих зорилготой. Манай улс  далайд гарцгүй орны хувьд усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлыг цөлжилт, газрын доройтолтой уялдуулан олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болгон дэвшүүлнэ. Усны нөөцийн зөв менежмент нь хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг Монгол Улс өөрийн туршлагаар харуулахыг зорьж байна.

    Монгол Улсын дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний гурав дахь чиглэл нь тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх асуудал юм. Зам, төмөр зам, барилга байгууламж, хот байгуулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбар газрын ашиглалттай шууд холбоотой байдаг. Тиймээс дэд бүтцийг зөвхөн эдийн засгийн хөгжил гэж бус, газрын доройтол, хөрсний эрүүл мэнд, байгальд үзүүлэх нөлөөллийг хамтад нь авч үзэх шаардлагатай болсон. Үүгээрээ Монгол Улсын  хөгжлийг байгальд суурилсан шийдэлтэй уялдуулж, бэлчээрийн экосистем, усны нөөцийн менежмент, тогтвортой дэд бүтцийг цогцоор нь авч үзсэн бодлогыг олон улсад санал болгож байна. Энэхүү санаачилгыг “Тал хээрийн төлөвлөгөө” хэмээн нэрлэсэн нь учиртай. Монгол Улсыг дэлхий нийт өргөн уудам тал нутгаар  нь мэднэ. Энэ давуу талаа ашиглаж асуудлыг олон улсын түвшинд шинэ шатанд гаргахыг зорьж байгаа юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хүрээнд газрын нөхөн сэргээлт, тогтвортой менежментийн шилдэг туршлагыг олон улсад түгээдэг тусгай механизм бий. Монгол Улс энэхүү платформоор дамжуулан өөрийн сайн туршлагыг дэлхийд сурталчлах, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээ танилцуулахаар ажиллаж байна.

Монгол Улс COP17-ыг зөвхөн зохион байгуулагч орон төдий бус, конвенцын идэвхтэй гишүүний хувьд   туршлага, мэдлэг солилцох, түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бодит үр дүнд хүргэх явдал. Бид зөвхөн хэдэн мянган төлөөлөгч хүлээн авч, зохион байгуулахад бус, хурлын дараа ч үргэлжлэх урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход илүү ач холбогдол өгч байна. Монгол Улс өөрийн туршлага, санаачилгыг олон улсад түгээхийн зэрэгцээ ижил сорилттой улс орнуудтай  хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ технологи, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжуудыг татах чиглэлээр хөгжлийн түншүүдтэй идэвхтэй ажиллаж байна.

Бага хурлын үеэр хоёр болон олон талт уулзалтууд болно.  COP  нь үндсэндээ Засгийн газруудын албан ёсны хэлэлцээний талбар. Харин сүүлийн жилүүдэд зөвхөн төрийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй, малчид, тариаланчид, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хангасан дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны платформ болон өргөжсөн. Монголд болох хурлын  үеэр ч энэ зарчмаа хадгална. Ган, цөлжилт, газрын доройтолд хамгийн их өртөж буй хүмүүсийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх, олон талын оролцоог хангах нь хурлын онцлог байх юм. Энэ удаагийн хурал  олон улсын хэмжээнд өмнө байгаагүй сонирхол татаж байгаа нь зөвхөн Цэнхэр бүсэд л гэхэд  зэрэгцээ арга хэмжээний хүсэлт 700 гаруй ирсэн нь хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд Монголд болох хурлаас өндөр үр дүн хүлээж байгааг илтгэнэ. Ийм өргөн оролцоо нь Монголд зөвхөн туршлага солилцохоос гадна газрын доройтол, нөхөн сэргээлт,  газрын менежмент, байгальд суурилсан шийдлийг дэмжих хөрөнгө оруулалт, шинэ түншлэлийг эхлүүлэх том боломж. Хоёр болон олон талт уулзалтуудаа үр дүнтэй зохион байгуулж чадвал Монгол Улс энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагааны шинэ төв болж чадна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 17 минутын өмнө
ИРЭХ САРЫН 1-НЭЭС ОЛГОЖ ЭХЛЭХ СУУРЬ ТЭТГЭВРИЙН ДУНДАЖ ХЭМЖЭЭ 224 МЯНГА… 24 минутын өмнө
ТАРИАЛАНГИЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮ… 2 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 8 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… Өчигдөр
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? Өчигдөр
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ Өчигдөр
О.ХАНГАЙ АВАРГА НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭВ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… 2026/10/24
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 2026/10/23
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19