Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд болсон Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадаас Гёте сургуулийн сурагч Аянбекийн Амина Алтан медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Энэ нь Олон улсын газар зүйн олимпиадаас авч буй манай улсын анхны алтан медаль юм.

Монголын багийн бусад оролцогчид Шинэ-Эрин сургуулийн сурагч Норовсүрэнгийн Нараа, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Баясгалангийн Намуухан, Хобби сургуулийн сурагч Тэмүүлэнгийн Мичид нар мөн амжилттай оролцжээ.

Монгол Улсын багийн ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна