Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан IMC Олон улсын математикийн олимпиадаас бага ангийн төрөлд Сант сургуулийн сурагч Содномдаржаагийн Соёмбот, Цэвээндоржийн Эрхэмбилиг нар Алтан медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Мөн манай сурагчид ганцаарчилсан төрөлд 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн юм.
Тус тэмцээний хүрээнд математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч Монгол Улсад хүрэлцэн ирж, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн билээ.

Түүнчлэн Монголын багууд нийлбэр дүнгээр II болон III байрт шалгарч, IMC олимпиадын түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа эх орондоо шинэчлэн тогтоосон юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна