ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ҮНЭ ӨССӨН ХЭВЭЭР БАЙНА


ТООН МЭДЭЭ

 • Jet A-1 түлшний үнэ:149.40 ам.доллар/баррель

 • IATA-ийн 2026 оны төсөөлөл:152 ам.доллар/баррель

• Түлшний зардал: агаарын тээврийн компанийн нийт зардлын 25–30%

 • Гол нөлөөлөгч хүчин зүйлс: геополитик, газрын тосны зах зээл, аяллын эрэлт, нийлүүлэлтийн эрсдэл

 

Олон улсын агаарын тээврийн салбар 2026 онд зорчигчдын урсгал нэмэгдэж, нислэгийн сүлжээ тэлж байгаа ч үйл ажиллагааны зардлын хамгийн том дарамтын нэг болох агаарын хөлгийн түлшний үнийн шаталсан өсөлттэй нүүр тулсаар байна.

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ны Jet Fuel Monitor-ын мэдээллээр 2026 оны долоодугаар сарын байдлаар дэлхийн зах зээлд Jet A-1 төрлийн түлшний дундаж үнэ нэг баррель нь 149.40 ам.долларт хүрээд байна. Энэ нь  өмнөх долоо хоногоос 17.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо(IATA)-ноос  энэ оны дундаж үнийг “152 ам.доллар орчим байна” гэж төсөөлж байгаа нь өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад  өндөр үзүүлэлт гэж үзэж болно.

Салбарын шинжээчдийн үзэж буйгаар агаарын хөлгийн үнийн өсөлтөд Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдал, дэлхийн газрын тосны зах зээлийн савлагаа, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотой эрэлт, нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын хязгаар зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Агаарын хөлгийн түлш нь олон улсын агаарын тээврийн компаниудын хамгийн өндөр хувьсах зардал бөгөөд нийт үйл ажиллагааны зардлын дөрөвний нэгээс гуравны нэгийг бүрдүүлэх нь түгээмэл байдаг. Иймээс түлшний үнийн өөрчлөлт нь ашигт ажиллагаа, тасалбарын үнийн бодлого, нислэгийн төлөвлөлт, зардлын удирдлагад шууд нөлөөлдөг.

Ийм нөхцөлд дэлхийн агаарын тээврийн компаниуд шатахууны хэрэглээг бууруулах, түлшний үр ашигтай нислэгийн ажиллагааг нэвтрүүлэх, нисэх буудлууд дахь газрын үйлчилгээг оновчтой зохион байгуулах, нисэх багийн ажиллагааг датад суурилан сайжруулах зэрэг олон чиглэлд анхаарч байна. Дэлхийн зах зээлийн савлагаа өндөр байгаа үед тогтвортой, найдвартай үйлчилгээ үзүүлэх нь үндэсний агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгарч буй хамгийн чухал зорилтын нэг  юм. Иймд дэлхийн зах зээлийн нөхцөл хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран агаарын тээврийн салбарын тогтвортой хөгжлийн үндэс нь аюулгүй ажиллагаа, үр ашигтай менежмент, зардлын сахилга бат, технологийн шинэчлэл байх болно гэж  IATA  гишүүн орнууддаа анхааруулжээ.

Эх сурвалж: BBC 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23