Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулагдсан Олон улсын биологийн 37 дугаар олимпиад (IBO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Мөнгөн медаль
• Ш.Ануп – Шинэ Эрин сургуулийн 10 дугаар ангийн сурагч
Хүрэл медаль
• С.Сансармаа – Монгол Тэмүүлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч
• Т.Буян-Амгалан – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч хүртсэн байна.


2026 оны 7 дугаар сарын 12–18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулагдсан тус олимпиадад 80 гаруй улсын 300 гаруй сурагч биологийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадвараараа өрсөлджээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна