ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛЭЛД ХАРИУ ӨГЛӨӨ


Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Бадамцэцэг сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр гарч буй зарим постод тайлбар өгч өөрийн цахим хаягтаа ийнхүү бичжээ. 

Б.Бадамцэцэг "Сайхан наадацгаав уу?

1. Энэ пост олны анхаарал татсан тул товч тайлбар өгөх нь зүйтэй гэж бодлоо.

Энэхүү зураг нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр авсан зураг бөгөөд миний гардан авсан шагнал нь Хөдөлмөрийн хүндэт юм. Энэ нь зөвхөн надад бус, манай сангийн хамт олонд олгосон үнэлгээ билээ.

Тухайн үед бид алслагдсан сумдын 2,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй амны хөндийн үзлэг, эмчилгээ, чих хамар хоолой, хүүхдийн сэтгэцийн эмч, нүдний эмч, охидын эмч, эхо гээд бүх талыэ үзлэг эмчилгээ хийж байсан. Мөн 2016 оноос эхлэн төрсөн өдрөө тохиолдуулан жил бүр 3–5 эмнэлэгтэй хамтран ажиллаж, нэг жилд дунджаар 300–400 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлдэг уламжлалтай.
Өнөөдөр манай National Dental Health and Education Foundation сангийн хамт олон 18,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж, 30,000 гаруй эцэг эхэд цахим болон танхимын сургалт зохион байгуулаад байна.

Буруу, ташаа мэдээлэл түгээгдэж, олон нийтийн дунд үл ойлголцол, бухимдал төрүүлсэнд тухайн хүний өмнөөс хүлцэл өчье.

Бидний зорилго үргэлж нэг байсан, цаашид ч нэг хэвээрээ байх болно. Тэр нь хүүхэд бүрийн эрүүл инээмсэглэл, эрүүл ирээдүйн төлөө ажиллах юм.
Баярлалаа..
Буруу, ташаа мэдээллээс үүдэн төрийн шагналын нэр хүнд, үнэ цэнэ бүдгэрч, олон нийтийн дунд буруу ойлголт төрөхгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

2. Цэцэг өргөх ёслолын үеэр санамсаргүй, хөндлөнгөөс авсан нэгэн зургийг хэсэгчлэн тасалж авч, бодит нөхцөл байдлаас нь салган янз бүрээр тайлбарлаж, мушгин гуйвуулж байгаад харамсч байна.

Тухайн зураг нь хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсний дараа эргэн алхаж байсан агшинд санамсаргүй буусан нэгхэн хормын зураг юм. Үүнийг өөр утга агуулгатай мэтээр түгээж буй нь бодит байдлыг илэрхийлэхгүй.

Миний хувьд төрийн дэг жаягийг чанд сахиж, ахмад үеэ хүндэтгэх, удирдах, удирдуулах ёсыг эрхэмлэн баримталж явахыг хэзээд илүүд үзнэ.

Миний зорилго хэзээ ч өөрийгөө дөвийлгөх байгаагүй, байх ч үгүй. Харин эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөн зүтгэж буй төрийн тусгай алба хаагчдынхаа эрх ашиг, эрүүл мэндийн төлөө төрөөс хэрэгжүүлж буй ажлыг хариуцлагатайгаар урагшлуулах нь миний үүрэг юм.

Нэг агшны санамсаргүй зургийг мушгин гуйвуулж хувь хүний үнэт зүйл, төрийн албаны ёс зүйг дүгнэх нь бодит үнэнд нийцэхгүй гэдгийг хүндэтгэн хэлье.

Даанч миний бичсэн post энэ худал мэдээлэл шиг сэвэгдэхгүй нь харамсалтай.
Дахин хүлцэл өчье." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23